1Иоаш хаанаар өргөмжлөгдөхдөө долоон настай байсан бөгөөд тэрээр Иерусалимд дөчин жил хаанчилжээ. Түүний эхийг Беершебагаас гаралтай Зибиа гэдэг байв.
2Тахилч Иехоиадагийн бүх өдрийн турш Иоаш ЭЗЭНий мэлмийд зөв зүйтэйг үйлдэв.
3Иехоиада түүнд хоёр эхнэр авч өгсөн бөгөөд тэр хөвгүүд, охидын эцэг болов.
4Үүний дараа Иоаш, ЭЗЭНий өргөөг сэргээн босгохоор шийджээ.
5Тэрээр тахилч нар болон левичүүдийг цуглуулан тэдэнд
—Иудагийн хотууд уруу явцгаа. Жил бүр Бурханыхаа өргөөг сэргээн босгоход зориулж бүх Израилиас мөнгө цуглуул. Та нар үүнийг яаралтай үйлдэгтүн гэв. Гэвч левичүүд шуурхай хөдөлсөнгүй.
6Иймээс тэргүүн тахилч Иехоиадаг хаан дуудан түүнд
—Яагаад та Израилийн чуулган дээр ЭЗЭНий боол Мосегийн ногдуулсан гэрчлэлийн майхны алба гувчуурыг Иуда, Иерусалимаас авчрахыг левичүүдээс шаардахгүй байна вэ? гэв. цуснаас болж түүний эсрэг хуйвалдаж, орондоо байхад нь түүнийг алжээ. Ингэж Иоаш үхсэн бөгөөд тэд түүнийг Давидын хотод нутаглуулсан боловч, түүнийг хаадын булшинд тавьсангүй.
26Түүний эсрэг хуйвалдсан хүмүүс аммон эмэгтэй Шимеатын хүү Забад, моаб эмэгтэй Шимритийн хүү Иехозабад нар юм.
27Иоашийн хөвгүүд, түүний авсан хатуу сануулга болон Бурханы өргөөг сэргээн засварласан тухай Хаадын номын тайлбарт бичигдсэн юм. Дараа нь түүний хүү Амазиа оронд нь хаан болов.
Who We AreWhat We EelieveWhat We Do
2025 by iamachristian.org,Inc All rights reserved.
