Амос 2 - Ариун Библи 2013(AB2013)

1ЭЗЭН ийнхүү айлдаж байна.

“Моабын гурав дөрвөн гэмт үйлдлийн шийтгэлийг

Би эс болиулна.

Едомын хааны ясыг үнс болтол шатаасан тул

2Моабын дээр Би гал илгээнэ.

Тэр гал Кериотын цайзуудыг залгих болно.

Моаб бужигнаан дунд, дайны уухай, бүрээн дуунд мөхнө.

3Би дундаас нь шүүгчийг тастан

Бүх жононг нь хамт бас алах болно” гэж

ЭЗЭН айлдаж байна.

Иудаг шүүх нь

4ЭЗЭН ийнхүү айлдаж байна.

“Иудагийн гурав дөрвөн гэмт үйлдлийн шийтгэлийг

Би эс болиулна.

Учир нь тэд ЭЗЭНий хуулиас татгалзаж,

Тушаалуудыг нь сахиагүй.

Эцгүүдийнхээ дагаж байсан

Худлаар тэд төөрөгдсөн тул

5Иуда дээр Би гал илгээнэ.

Иерусалимын цайзуудыг тэр залгих болно”

Израилийг шүүх нь

6ЭЗЭН ингэж айлдаж байна.

“Израилийн гурав дөрвөн гэмт үйлдлийн шийтгэлийг

Би эс болиулна.

Тэд зөвт нэгнийг мөнгөөр,

Гачигдсаныг хос шаахайгаар худалдсан.

7Үгээгүй нэгний толгойг газрын шороонд дэвсэх тэд

Дорой нэгний замыг эргүүлдэг.

Ариун нэрийг минь бузарлахаар эцэг хүү хоёул

Нэг охин дээр ордог.

8Тахилын ширээ бүрийн дэргэд

Тэд барьцаа болгож авсан хувцаснууд дээр сунайж,

Торгуулагсдын дарсыг

Бурханыхаа гэрт уудаг.

9Хуш мод шиг өндөр,

Царс мэт хүчтэй байсан

Аморичуудыг тэдний өмнө

Устгасан нь Би бус уу.

Дээдэх жимс, доодох үндсийг нь ч Би устгасан.

10Египет нутгаас та нарыг авчирсан нь Би байсан.

Та нарт аморичуудын нутгийг эзэмшүүлэхээр,

Дөчин жил та нарыг цөлд Би удирдсан.

11Дараа нь та нарын зарим хөвгүүдийг эш үзүүлэгчид байхаар,

Зарим залуусыг чинь назир байхаар Би өсгөсөн.

Израилийн хөвгүүд ээ, тийм байгаагүй гэж үү?” хэмээн

ЭЗЭН тунхаглаж байна.

12“Гэвч та нар назир хүмүүст дарс уулгаж,

Эш үзүүлэгчдэд «Та нар эш үзүүлж болохгүй» гэж тушаасан.

13Харагтун, юүжилсэн тариагаар дүүрэн тэрэг доош дардаг шиг

Би та нарыг дарах үед

14Шалмаг нь хурдлавч эс зайлна,

Чадалтай нь хүчээ үл сэлбэнэ.

Баатарлаг нь амиа эс аварна.

15Нум атгагч нь үл тэснэ.

Хурдан хөлтөн нь эс зайлна.

Морьтон нь ч амиа үл аварна.

16Хүчтэнгүүдийн мятаршгүй нь хүртэл

Тэр өдөр шалдан зугтана” гэж

ЭЗЭН тунхаглаж байна.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help