Колоссай 2 - Ариун Библи 2013(AB2013)

1Та нарын төлөө, Лаодикт байгаа болон зүс царайг минь үзээгүй бүгдийн төлөө хэр их тэмцэлтэй байдгийг минь та нар мэдээсэй гэж би хүсэж байна.

2Түүнчлэн тэдний зүрх нь урамшиж, хайранд холбогдсоноор тэд бүрэн дүүрэн ойлголтын бүх баялгийг мөн Бурханы нууцын мэдлэг болох Христийг олж аваасай гэж хүсэж байна.

3Христ дотор мэргэн ухаан болоод мэдлэгийн бүх эрдэнэс нуугдсан байдаг.

4Хэн ч та нарыг үнэмшилтэй үгээрээ бүү төөрөгдүүлээсэй гэсэндээ би үүнийг хэлж байна.

5Хэдийгээр би биеэрээ байхгүй байгаа боловч журамтайг чинь болон Христ дэх итгэлийн чинь баттайг хараад, баярлан сүнсээрээ би та нартай хамт байна.

Христ доторх амьдралын дүүрэн байдал

6Тиймээс та нар Эзэн Христ Есүсийг хүлээн авсан шигээ Түүн дотор алхахдаа,

7заалгаснаараа Түүнд үндэслэгдэн, байгуулагдаж, итгэлдээ баталгаажин, талархлаар бялхагтун.

8Хэн нэг нь та нарыг Христийн дагуу биш, харин хорвоогийн язгуур юмс, хүний уламжлалын дагуух гүн ухаан болон хоосон мэхлэлээр олзлох вий хэмээн сэрэмжлэгтүн.

9Учир нь Түүн дотор Бурханы төгс дүүрэн нь бүхлээрээ биетээр оршдог.

10Бүх удирдлага ба эрх мэдлийн тэргүүн Түүн дотор та нар төгс болгогдсон.

11Христийн хозлолоор махбодын биеийг тайлж, Түүн дотор та нар бас гараар үйлдээгүй хозлолыг хийлгэсэн.

12Ингэхдээ та нар баптисм дотор Түүнтэй хамт оршуулагдсан. Түүнийг үхэгсдээс амилуулсан Бурханы хүчинд итгэснээр баптисм дотор та нар бас Түүнтэй хамт амилуулагдав. Тэр тэднийг загалмай дээр ялж, тэднийг нийтэд үзүүлэн болгов.

16Тиймд та нар хоол унд, эсвэл баяр, шинэ сар, амралтын өдрүүдээс болж хэнээр ч бүү шүүгд.Хуурамч багш нарын тухай сэрэмжлүүлгэ

20Та нар хорвоогийн язгуур юмсын тухайд Христтэй хамт үхсэн л бол юунд хорвоод амьдраад байгаа юм шиг өөрсдийгөө зарлиг тогтоолд захируулж,

21“Барьж ч, амсаж ч, хүрч ч болохгүй” гэх

22(хэрэглэснээр мөхөх тавилантай тэр бүхэн) хүний сургаал ба тушаалуудын дагуу байх гээд байгаа юм бэ?

23Эдгээр нь өөрсдийн бий болгосон шашны үзэгдэл болоод хуурамч даруу байдал мөн биеийг зовоох байдлаар мэргэн ухаан мэт үзэгдэвч, үүнд махбодын хүслийн эсрэг ямар ч нэмэр үгүй юм.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help