1ЭЗЭН, Таны асарт хэн оршин суух вэ?
Таны ариун ууланд хэн амьдран суух вэ?
2Гэм зэмгүй явж, зөв шударгыг үйлдэж,
Зүрхэндээ үнэнийг өгүүлдэг хүн
3Хэлээрээ гүтгэдэггүй,
Анд нөхөртөө ч муу юм хийдэггүй,
Хөршийгөө ч эсэргүүцэн буруутгадаггүй.
4Түүний нүдэнд олиггүй нь жигшигддэг боловч
ЭЗЭНээс эмээгчдийг тэрээр хүндэлдэг
Тэр өөрөө хохирсон ч
Андгайлснаасаа үл няцна.
5Тэр мөнгөө хүүтэй зээлүүлдэггүй,
Гэмгүй хүний эсрэг хахууль авдаггүй юм.
Эдгээрийг үйлдэгч нь хэзээ ч ганхахгүй.
Who We AreWhat We EelieveWhat We Do
2025 by iamachristian.org,Inc All rights reserved.
