Соломоны дуун 1 - Ариун Библи 2013(AB2013)

1Соломоны хэмээх

дуу дууны дуун.

Сүйт бүсгүй ба нөхдийн дуун

2Уруулаараа шимэнхэн

намайгаа тэр үнсэг!

Учир нь хайр чинь

дарснаас ч таатай.

3Тос чинь

анхи сэнхийн үнэртэй

Нэр чинь

цутгасан тос адил тул

эмс охид чамд дурлана.

4Араасаа намайг дагуулаач

Алив бушуухан гүйцгээе

Хаантан намайг

лавриндаа авчирвай.

Таныгаа бид бахданхан, баясалдаж

—Дарснаас ч илүүтэйеэ

хайрыг тань дээдэлнэм

Танд тэдний дурладаг нь

зөв байнам.

5Кедарын майхан,

Соломоны хөшиг мэт

Хар ч гэлээ би үзэсгэлэнтэй

Иерусалимын охид оо!

6Бор зүснээс минь болж

өөчилж ширтэх юун

Нар л намайг

өөлж ширтчихсэн юм.

Уурлаж хилэгнээд

эхийн минь хөвгүүд

Усан үзмийн талбайн

арчлагч болгочихсон юм, намайг

Амь хувийн талбайгаа

арчлалгүй ийм болчихсон юм, би.

7Амин голын

хайрт чи минь

Альхан газар

сүргээ хариулж

Амруулж үд дээр

хэвтүүлэхээ хэлээч.

Нөхдийн чинь

сүргийн дэргэд би

Нүүрэндээ гивлүүртэй

эм адил байх хэрэг үү?

8—Бүсгүйчүүл дундаас

бүр ч сайхан чи

Магад мэдэхгүй аваас

малын чийрийг даган ирж

Малчдын майхны ойролцоо

ишигнүүдээ ээрч тогтоо.

Сүйт залуу, нөхөд ба сүйт бүсгүй

9Фараоны тэрэгнүүд дундах гүүтэй

Хайртаа би

харьцуулнам билээ.

10Унжлага зүүлтэт хацар

Уран сондорт хүзүү чинь жавхаалаг.

11Цацаг мөнгөт

алтан зүүлтийг

Чамдаа бид урлах болно.

12Хаантан сууриндаа залрахуй

Задийн минь

үнэр анхилмуй.

13Хөхний минь дундах

миррэн багцтай

Хонгор амраг минь

адил баймуй.

14Энхрий хайрт минь наддаа

Енгедийн усан үзмийн талбайн

Суман цэцгийн

хонгорцог амуй.

15А-яа хайр минь чи

юутай үзэсгэлэнтэй

Ай-даа чи

мөн ч үзэсгэлэнтэй

Аньсага нүд нь

тагтааных гэлтэй.

16—А-яа хайрт минь, чи

юутай үзэсгэлэнтэй

Арга нь үгүй дурыг булаам

Зөөлөн буйдан маань

зүлэг ногоон

17Өргөө дээвэр маань

хуш модон

Адар тааз нь агар модон.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help