Леви 20 - Ариун Библи 2013(AB2013)

Ариуныг зөрчсөний шийтгэл

1ЭЗЭН, Мосед айлдахдаа

2Чи Израилийн хөвгүүдэд “Израилийн хөвгүүдээс эсвэл Израильд түр сууж буй аливаа ирмэл хүн үр удмаасаа Молехт өгвөл гарцаагүй алуулах ёстой. Нутгийн ард олон түүн уруу чулуу чулуудна.

3Тэрээр үр удмаасаа Молехт өгснөөрөө Миний ариун газрыг бузарлаж, Миний ариун нэрийг гутаасан учир Би нүүрээ тэр хүний эсрэг хандуулж, түүнийг ард олных нь дундаас таслах болно.

4Хэрэв үр удмаасаа Молехт өгөхөд нь нутгийн ард олон нь түүнийг үхүүлэлгүй, энэ хүний хажуугаар нүдээ аниад аниад гарвал

5Би Өөрөө тэр хүн болон түүний гэр бүлийн эсрэг нүүрээ хандуулах бөгөөд түүнийг болон түүний араас даган Молехтой садарласан бүхнийг ард олных нь дундаас таслах болно.

6Сүнс дуудагчид, мэргэ төлгөчидтэй садарлахаар тэдэн уруу эргэсэн хүний хувьд, Би нүүрээ тэр хүний эсрэг хандуулан түүнийг ард олных нь дундаас таслах болно.

7Та нар өөрсдийгөө ариусган зориулж, ариун бай. Учир нь ЭЗЭН Би та нарын Бурхан.

8Та нар Миний зарлигуудыг сахин хийгтүн. Та нарыг ариусгах ЭЗЭН бол Би.

9Эцгээ эсвэл эхээ хараах хүн байх аваас тэр гарцаагүй алуулаг. Тэрээр эцэг, эхээ хараасан бөгөөд өөрийн цусыг өөрөө хариуцна.

10Өөр хүний эхнэртэй завхайрсан хүн мөн хөршийнхөө эхнэртэй завхайрсан нэгэн байх аваас завхай эр, эм хоёр гарцаагүй алуулаг.

22Миний та нарыг амьдруулахаар аваачиж буй нутаг нь та нарыг бөөлжин гаргахгүйн тулд та нар Миний бүх зарлиг, бүх шийдвэрийг сахин үйлдэгтүн.

23Та нарын өмнөөс Миний хөөн гаргах үндэстний ёс заншлуудыг та нар бүү дага. Учир нь энэ бүх зүйлийг хийснээс нь болж Би тэдэнд зэвүүцсэн юм.

24Харин Би «Та нар сүү балаар бялхсан тэдний нутгийг эзэмших бөгөөд Би Өөрөө та нарт эзэмшүүлэхээр тэр нутгийг өгөх болно» гэж та нарт айлдсан. Та нарыг үндэстнүүдээс тусгаарласан та нарын Бурхан ЭЗЭН Би билээ.

25Та нар цэвэр болон бузар амьтныг, бузар болон цэвэр шувууг ялгаж салгагтун. Миний бузар хэмээн салгасан амьтнаар эсвэл шувуугаар эсвэл газраар мөлхөгч аливаа бүхнээр та нар өөрсдийгөө жигшил бүү болго.

26ЭЗЭН Би ариун бөгөөд та нарыг Би Өөрийнх болгох гэж бусад үндэстнээс салгасан тул та нар Надад ариун байгтун.

27Сүнс дуудагч болон мэргэ төлгөч эр, эм хүн гарцаагүй алуулах ёстой. Тэднийг чулуугаар чулуудах ёстой. Тэд өөрсдийн цусыг өөрсдөө хариуцна” гэж хэлэгтүн гэв.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help