Дуулал 135 - Ариун Библи 2013(AB2013)

Бурханы сайн сайхан, аугааг магтагтун

1ЭЗЭНийг магтагтун!

ЭЗЭНий нэрийг магтагтун

ЭЗЭНий зарц нар аа, магтагтун,

2ЭЗЭНий өргөөнд,

Бурханы маань өргөөний хашаанд зогсогч та нар.

3ЭЗЭН сайн учир

ЭЗЭНийг магтагтун.

Тааламжтай сайхан тул

Түүний нэрд магтан дуулагтун.

4Учир нь ЭЗЭН Өөртөө Иаковыг,

Өмчөө болгон Израилийг сонгосон.

5ЭЗЭН аугаа бөгөөд

Эзэн маань хамаг бурхдаас

Илүү дээгүүр гэдгийг би мэднэ.

6ЭЗЭН таалдаг аливаа зүйлээ

Тэнгэрт, газарт, далайнуудад хийгээд бүх оёоргүй гүнд үйлддэг.

7Дэлхийн зах хязгааруудаас

Уур мананг дээш хөөргөж,

Бороонд зориулан аянга цахилгааныг бүтээж,

Агуулахуудаасаа салхийг Тэрээр гаргадаг.

8Египетийн уугануудыг,

Хүн, амьтныхыг аль алиныг нь цохисон.

9Египет ээ, чиний дунд тэмдэг ба гайхамшгуудыг

Фараон болон бүх түшмэдийнх нь дээр илгээсэн.

10Олон үндэстнийг бут цохиж,

Хүчтэй хаадыг алсан.

11Аморичуудын хаан Сихон,

Башаны хаан Ог болон

Канааны бүх хаанчлал болой.

12Газар нутгийг нь өв болгон

Өөрийн ард түмэн Израильд өв болгон өгсөн.

13Аяа ЭЗЭН, нэр тань мөнхөд

Аяа ЭЗЭН, Таны тухай дурсгал

Бүх үед байна.

14Учир нь ЭЗЭН ард түмнээ өмгөөлж,

Зарц нарынхаа төлөө харамсана.

15Улс үндэстнүүдийн шүтээн нь алт, мөнгө,

хүний гарын бүтээл юм.

16Тэд амтай боловч ярьдаггүй.

Нүдтэй боловч хардаггүй.

17Чихтэй боловч сонсдоггүй,

Аманд нь амьсгал алга.

18Тэднийг бүтээгчид

Тэдэнд итгэгчид бүгд тэдэнтэйгээ адилхан.

19Израилийн гэр ээ,

ЭЗЭНийг магтагтун.

Аароны гэр ээ, ЭЗЭНийг магтагтун.

20Левийн гэр ээ,

ЭЗЭНийг магтагтун.

ЭЗЭНээс эмээгчид ээ,

ЭЗЭНийг магтагтун.

21Иерусалимд оршин суудаг ЭЗЭН

Сионоос магтагдах болтугай.

ЭЗЭНийг магтагтун!

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help