Дэд хууль 18 - Ариун Библи 2013(AB2013)

Левичүүд ба тахилчдын эрх ямба

1Леви тахилчид болох бүх Леви овог нь Израилийн дунд хувь ч үгүй, өв ч үгүй болно. Тэд ЭЗЭНд өргөх галан тахил болон Түүний өвөөс идэх болно.

2Тэд ах дүү нарынхаа дунд өвгүй байна. Учир нь ЭЗЭН тэдэнд амласан ёсоороо Өөрөө өв нь байх юм.

3Ард түмнээс буюу үхэр эсвэл хониор нядлах тахилыг өргөдөг тэднээс тахилчдын авах хувь гэвэл, тахилчдад хаа, хоёр эрүү, гэдэс дотрыг өгөх ёстой.

4Чи түүнд үр тариа, шинэ дарс, тосныхоо дээж мөн хониныхоо ноосны дээжийг өгөх ёстой.

5ЭЗЭН Бурхан чинь танай бүх овгийн дундаас түүнийг мөн түүний хөвгүүдийг зогсоон ЭЗЭНий нэрээр үйлчлүүлэхийн тулд үүрд сонгожээ.

6Хэрэв Израилийн бүх нутаг дээрх аль нэг хотод амьдран суудаг леви хүн тэндээсээ явж, ЭЗЭНий сонгосон газарт сэтгэлийн хүслээр хүрч ирвэл

7ЭЗЭНий өмнө тэнд зогсож байгаа бүх леви ах дүүсийнхээ нэгэн адил тэрээр ЭЗЭН Бурханыхаа нэрээр үйлчлэх болно.

8Тэдний хоол хүнсний хувь нь адил байх бөгөөд эцгээс өвлөснөө худалдаж олсон нь ч түүнийх болой.

Жигшүүрт зан үйл

9ЭЗЭН Бурханы чинь чамд өгч байгаа тэр газарт чи хүрч очихдоо, тэндхийн үндэстнүүдийн жигшүүрт үйлсийг хийхэд бүү суралц.

10Та нар дунд хүү юмуу охиноо гал дундуур гаргагч, мэргэ төлгөч, совин тайлагч, ид шидтэн, илбэчин, сонсогтун. тэдэнд хэлнэ.

19Миний нэрээр ярих эш үзүүлэгчийн хэлэх үгийг сонсоогүй хэн бүхэн Миний шийтгэлийг хүлээх болно.Үйл 3:23

20Харин Миний хэлэгтүн гэж тушаагаагүй үгийг Миний нэрээр дураараа ярих эсвэл өөр бурхдын нэрээр ярих эш үзүүлэгч байвал тэр эш үзүүлэгч үхэх болно” гэсэн.

21Та нар зүрхэндээ “ЭЗЭНий айлдаагүй үг гэдгийг бид яаж мэдэх билээ?” гэж бодох аваас

22хэрэв эш үзүүлэгч ЭЗЭНий нэрээр ярьж, тэр зүйл нь болох ч үгүй, биелэх ч үгүй байвал тэр нь ЭЗЭНий айлдаагүй үг юм. Тэр эш үзүүлэгч үүнийг дураараа хэлсэн байх тул чи түүнээс бүү ай.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help