1Тиймд махбодоороо өвөг маань болсон Абрахам юуг олсон гэж бид хэлэх вэ?
2Хэрэв Абрахам үйлсээрээ зөвтгөгдсөн бол тэр сайрхах юмтай. Гэхдээ Бурханы өмнө биш.
3Бичвэр юу гэдэг вэ гэвэл «Абрахам, Бурханд итгэсэн. Үүгээр нь түүнийг зөвд тооцсон» гэдэг.
8Нүглийг нь Эзэн үл тооцох
тэр хүн ерөөлтэй» гэжээ.
9Тэгвэл энэ ерөөл нь хозлуулсан хүмүүст хамаатай юу? Эсвэл хозлуулаагүй хүмүүст хамаатай юм уу? Учир нь бид «Итгэлээр нь Абрахамыг зөвд тооцсон» гэж ярьдаг.
10Тийм бол энэ нь яаж тооцуулсан юм бэ? Хозлуулсан байхдаа юу, эсвэл хозлуулаагүй байхдаа юу? Хозлуулсан байхдаа бус, хозлуулаагүй байхдаа юм.
11Абрахам хозлуулаагүй байх үедээ итгэлийнхээ зөвийн тамгаар хозлолын тэмдгийг хүлээн авчээ. Тэр хозлуулалгүй итгэдэг бүх хүний эцэг нь болж, тэднийг зөвд тооцуулахын тулд ингэжээ.
Who We AreWhat We EelieveWhat We Do
2025 by iamachristian.org,Inc All rights reserved.
