Эхлэл 35 - Ариун Библи 2013(AB2013)

Иаков Бетелд буцаж ирэв

1Бурхан, Иаковт

—Чи босоод Бетел уруу яв, тэнд суурьш. Тэгээд Есав ахаасаа нүүр буруулан зугтаж байсан тэр үед чамд үзэгдсэн Бурханд зориулан тэндээ тахилын ширээ босго гэв.

12Би Абрахам Исаак нарт өгсөн тэр газраа чамд бас өгнө.

Би бас чамаас хойших чиний үр удамд ч тэр газрыг өгнө гэв.

13Бурхан түүнтэй ярьж байсан газартаа түүнийг орхин, дээш одов.

14Өөртэй нь Бурханы ярьсан тэр газарт Иаков нэгэн багана буюу чулуун багана босгоод, дээр нь ундаан өргөл, тос цутгажээ. гэж нэрлэжээ. Харин эцэг нь түүнийг Бениамин гэж нэрлэв.

19Рахел нас барж, түүнийг Ефрат (Бетлехем) орох зам дээр оршуулав.

20Иаков түүний булшин дээр хөшөө босгосон бөгөөд тэр нь одоо хүртэл Рахелын булшны хөшөө гэж нэрлэгдсээр байна.

21Израиль дахин цааш хөдөлж Едерийн цамхгийг өнгөрөөд майхнаа босгов.

22Израилийг тэр газар сууж байх үед Реубен явж, эцгийнхээ татвар эм Билхатай унтав. Израиль түүнийг нь сонсжээ.

Иаков арван хоёр хүүтэй байв.

23Леагийн хөвгүүд гэвэл, Иаковын ууган хүү Реубен, дараа нь Симеон, Леви, Иуда, Иссахар, Зебулун билээ.

24Рахелын хөвгүүд нь Иосеф, Бениамин хоёр билээ.

25Рахелын шивэгчин Билхагийн хөвгүүд нь Дан, Нафтали хоёр билээ.

26Леагийн шивэгчин Зилпагийн хөвгүүд нь Гад, Ашер хоёр билээ. Тэд бол Паддан-Арамд төрсөн Иаковын хөвгүүд болно.

Исаак өөд болов

27Тэгээд Иаков Кириат-арбагийн Мамре уруу явж, эцэг Исаактаа очив. Кириат-арба гэдэг нь Абрахам, Исаак хоёрын сууж байсан Хеброн билээ.Эх 13:18

28Тэгэхэд Исаак зуун наян настай байжээ.

29Өндөр насыг насалж өтөлсөн Исаак амьсгал хураан нөгчөөд, өөрийнхөндөө нийлсэнд хүү Есав Иаков хоёр нь түүнийг оршуулжээ.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help