Номлогчийн үгс 5 - Ариун Библи 2013(AB2013)

Хүндлэл, даруу зан ба хангалуун сэтгэл

1Бурханы өргөө уруу явахдаа чи алхмаа хянагтун. Мунхаглан тахил өргөснөөс ойртон очоод чагнасан нь дээр. Учир нь хүмүүн буруу үйлээс хэрхэн хөндийрөхөө ойлгодоггүй аж.

2Бурханы оршихуйд үг хэлэхэд зүрх чинь ч, хэл чинь ч бас бүү яараг. Учир нь Бурхан тэнгэрт, чи газарт байна. Иймд үгээ цөөн байлга.

3Зүүд зовнилоор элбэг байдаг бол мунхгийн дуу хоолой үгээр арвин.

4Бурханд чи амласан бол биелүүлэхдээ бүү хойрго бай. Учир нь Тэр тэнэгүүдийг таашаадаггүй. Амласнаа биелүүл!

10Мөнгийг хайрлагч нь мөнгөнд үл ханах ба элбэг дэлбэгийг эрхэмлэгч нь орлогодоо эс цадах. Энэ нь бас л хоосон.

11Баялаг өсөхийн хэрээр залгигсад олшрох бөгөөд тэдгээрийг хараад суух нь өмчлөгчийн ашиг нь юм гэж үү?

12Их ч, бага ч идсэн ажилчин хүний нойр таатай байдаг атал баян хүний цатгалан гэдэс өөрийг нь унтуулдаггүй ажээ.

13Наран доор би нэгэн гунигийг харлаа. Хураасан баялаг нь эзэндээ гай авчирдаг.

14Ийм хөрөнгө гай болж сүйрэхэд, хүүгийнх нь гарт юу ч үгүй хоцрох аж.

15Хүн эхийн хэвлийгээс нүцгэн ирээд, ирсэн шигээ нүцгэн буцаж явдаг. Тэрээр зүтгэлээсээ гартаа аваад явчих юу ч үгүй л арилах аж.Иов 1:21; Дуу 49:17; 1Тм 6:7

16Хүн яг ирсэн шигээ л буцаж явах болдог нь мөн л эмгэнэлтэй хэрэг. Ингэвэл салхины төлөө зүтгэгч хүнд ямар ашиг байна?

17Тэрээр бүхий л өдрөө харанхуйд хооллож, үлэмж уй гашуу, өвчин, уур уцаартай байдаг.

18Харин миний харсан сайн зүйл гэвэл идэх, уух хийгээд Бурханаас өөрт нь өгөгдсөн амьдралынхаа бүхий л өдрийн турш наран доор зүтгэсэн бүх зүтгэлээрээ өөрийгөө баясгах явдал байлаа. Учир нь энэ түүний хувь хишиг аж.

19Бурханаас эд баялаг, хөрөнгө зоорь авсан хүн бүрд Тэр тэдгээрийг эдэлж, хэрэглэх эрх олгож мөн өөрийн зүтгэлд баярлаж, хувь хүртэхийг зөвшөөрдөг. Энэ нь Бурханы бэлэг мөн.

20Бурхан зүрхийг нь баяр баясгалантай байлгадаг тул тийм нэгэн амьдралынхаа хоногуудад үргэлж санаашраад байдаггүй.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help