1Самуел настай болж, өөрийн хөвгүүдийг Израилийн шүүгчид болгон томилов.
2Ууган хөвгүүнийх нь нэр Иоел, удаах хөвгүүнийх нь нэр Абиа байлаа. Тэд Беершебад шүүгч байв.
3Харин хөвгүүд нь түүний замаар явалгүй шударга бус олз ашгийн араас хөөцөлдөн хээл хахууль авч шударга ёсыг гажуудуулав.
4Израилийн бүх ахмад хамтдаа цугларан Рамад, Самуел уруу иржээ.
5Тэд түүнд
—Та одоо настай болжээ. Хөвгүүд тань ч таны замаар явахгүй байна. Бусад үндэстнүүдэд байдаг шиг биднийг захирах хааныг бидэнд томилж өгнө үү гэв. болон илжигнүүдийг чинь авч, тэдгээрийг өөрийнхөө ажилд хэрэглэнэ.
17Тэр та нарын хонин сүргүүдээс аравны нэгийг авч, та нар өөрсдөө түүний зарц болно.
18Тэр өдөр та нар өөрсдөдөө зориулж сонгосон хаанаас болж хашхирсан ч тэр өдөр ЭЗЭН та нарт хариу өгөхгүй гэв.
Хаантай болох хүсэлт19Гэсэн ч ард олон Самуелын дуу хоолойг сонсохоос татгалзан
—Үгүй. Бидний дээр хаан байх ёстой.
20Бид ч бүх үндэстний адил байж, манай хаан биднийг шүүн захирч, бидний тэргүүнд явж дайн тулаанд маань тулалдах болтугай гэцгээв.
21Самуел ард олны бүх үгийг сонсоод тэдгээрийг ЭЗЭНий сонорт давтан хэлжээ.
22ЭЗЭН, Самуелд
—Тэдний дуу хоолойг сонсож, тэдэнд хааныг томилогтун гэж айлдав. Тийнхүү Самуел, Израилийн хүмүүст
—Хүн бүр өөр өөрсдийн хот уруу явагтун гэж хэлэв.
Who We AreWhat We EelieveWhat We Do
2025 by iamachristian.org,Inc All rights reserved.
