Илчлэл 5 - Ариун Библи 2013(AB2013)

Хуйлмал ном ба Хурга

1Дотор нь болоод ар дээр нь бичсэн, долоон тамга дарж лацадсан хуйлмал ном сэнтийд Залрагчийн баруун мутарт байхыг би үзэв. ч хэн ч тэрхүү хуйлмал номыг нээж, доторхыг нь үзэж чадсангүй.

4Хуйлмал номыг нээж, доторхыг нь үзэх зохистой хэн ч олдоогүй тул би ихэд уйлав.

5Ахлагчдын нэг нь надад

—Бүү уйл. Харагтун, хуйлмал номыг болон долоон лацыг нь нээхийн тулд Иудагийн овгийн Арслан буюу Давидын Үндэс ялсан юм гэлээ.

6Тэгээд би сэнтий ба дөрвөн амьтны хооронд, ахлагчдын дунд зогсож буй нядлуулсан мэт Хургыг харав. Тэр Хурга долоон эвэр болон долоон нүдтэй бөгөөд долоон нүд нь дэлхий даяар илгээгдсэн, Бурханы долоон сүнс юм.

10Та тэднийг Бурханы маань төлөөх

Хаанчлал ба тахилч нар болгосон.

Тэд дэлхий дээр

хаанчлах болно

гэцгээж байлаа.

11Би харж, сэнтий, амьтад, ахлагчдын эргэн тойронд буй олон тэнгэрэлчийн дууг сонсов. Тэдний тоо түм түмээрээ, мянга мянгаараа ажээ.Дан 7:10

12Тэд чанга дуугаар

—Нядлуулсан Хурга

Хүч, баялаг, мэргэн ухаан,

Сүр хүч, хүндэтгэл,

Алдар ба магтаалыг авбал зохистой

гэцгээж байлаа.

13Тэнгэрт, газар дээр, газар дор, тэнгис дээр болон тэдгээрийн дотор байгаа аливаа бүтээгдсэн юмс бүгдээр

—Сэнтийд Залрагч ба Хурганд

Магтаал, хүндэтгэл,

алдар, сүр хүч нь

үеийн үед байх болтугай

гэлцэхийг би сонсов.

14Дөрвөн амьтан

—Амен гэхэд ахлагчид унан мөргөв.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help