Дуулал 30 - Ариун Библи 2013(AB2013)

Үхлүүт өвчнөөс эдгэрсний төлөө талархалЭЗЭНий өргөөг зориулан өргөх дуу. Давидаас.

1ЭЗЭН, Та намайг дээшээ өргөсөн учир

Дайснууд минь надаас болж баярлаагүй билээ.

Таныг би өргөмжилнөм.

2Бурхан ЭЗЭН минь,

Би тусламж гуйн

Тан уруу хашхирсан бөгөөд

Та намайг эдгээсэн.

3ЭЗЭН, Та амийг минь

Үхэгсдийн орноос татан гаргасан.

Намайг нүх уруу уруудуулахгүйн тулд

Та намайг амьд үлдээсэн.

4Түүний ариун хүмүүс ээ,

Та нар ЭЗЭНд магтаалыг дуулж,

Ариун нэрд нь талархал өргөгтүн!

5Түүний хилэн агшин зуурынх,

Таалал ивээл нь насан туршийнх.

Шөнөд уйлаан байж болох ч,

Өглөөд баярын уухай ирдэг.

6Харин би амарлингуй байдалдаа

“Би хэзээ ч ганхахгүй” гэв.

7Тааллаараа, өө ЭЗЭН,

Та намайг уул мэт бат тогтоосон.

Та нүүрээ нуухад би тэвдсэн.

8ЭЗЭН, Тан уруу би хашхирч,

Эзэнд би гуйлтыг өргөсөн.

9“Би нүх уруу уруудваас

Цус минь ямар ашигтай вэ?

Тоос шороо Таныг магтах уу?

Таны итгэмжийг тэр нь тунхаглах уу?

10Сонсооч ЭЗЭН, намайг нигүүлсээч!

Туслагч минь байгаач, ЭЗЭН!”

11Уй гашууг минь Та

Бүжиг болгож эргүүлсэн.

Та тааран хувцсыг минь тайлан

Баяр хөөрийг надад бүслүүлсэн.

12Ингэсэн нь би дуугүй байлгүй

Сэтгэлээрээ Танд магтаалыг

Дуулахын тулд болой

Бурхан ЭЗЭН минь,

Танд би мөнхөд талархана.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help