Иохан 7 - Ариун Библи 2013(AB2013)

Есүсийн дүү нарын итгэлгүй нь

1Дараа нь Есүс Галилаар явж байлаа. Иудейчүүд Түүнийг алах гэж оролдож байсан тул Тэр Иудейгээр явахыг хүсээгүй юм.

2Иудейчүүдийн Майхан баяр ойртжээ. гэлээ.

9Тэдэнд ийн хэлээд Тэр Галилд үлджээ.

Майхан баяр дээр

10Гэвч дүү нар нь баярт явахад Есүс ч ил биш, нууцаар явлаа.

11Тэгтэл иудейчүүд Түүнийг баяр дээр хайж

—Тэр хаана байна? гэцгээж байв.

12Хурсан олны дунд Есүсийн тухайд дургүйлхсэн шивнэлдээн их болж, зарим нь

—Тэр сайн хүн гэхэд зарим нь

—Үгүй, харин ч Тэр ард олныг төөрөлдүүлж байна гэцгээж байв.

13Гэвч иудейчүүдээс айсан учир Түүний тухай хэн ч ил ярьсангүй.

14Баяр дундаа орох үед Есүс сүмд орж ирээд, сургаал зааж эхэллээ.

15Иудейчүүд

—Ер суралцаагүй атлаа энэ хүн яаж судар бичгийг мэддэг билээ? гээд гайхацгаав.

16Есүс тэдэнд

—Миний сургаал бол Минийх биш, харин Намайг Илгээгчийнх.

17Хэрэв хэн нэгэн нь Түүний хүслийг үйлдэхийг хүсвэл тэрээр энэ сургаал Бурханаас уу эсвэл Би Өөрөөсөө ярьж байна уу гэдгийг мэднэ.

18Өөрөөсөө яригч нь өөрийнхөө алдрыг хайдаг. Харин Өөрийг нь Илгээгчийн алдрыг Хайгч Тэр бол үнэн мөн. Түүний дотор зүй бус гэж үгүй.

19Та нарт Мосе хууль өгөөгүй гэж үү? Харин та нараас нэг нь ч хуулийг биелүүлдэггүй. Та нар яагаад Намайг алах гэж оролдоно вэ? гэлээ.

20Хурсан олон

—Танд чөтгөр шүглэжээ. Хэн Таныг алах гээв? гэжээ.

21Есүс тэдэнд

—Би нэг үйл хийсэн бөгөөд та нар бүгд гайхаж байна.

22Мосе та нарт хозлол өгсөн (Энэ нь Мосегээс биш, өвөг дээдсээс чинь эхэлсэн) бөгөөд Амралтын өдөр ч та нар хүнийг хозолдог.

39Есүст итгэгсдийн хүлээн авах Сүнсний тухай Тэр үүнийг хэлжээ. Есүс хараахан алдаршуулагдаагүй тул Сүнс тэнд өгөгдөөгүй байлаа.

Хүмүүсийн хагарал

40Ард олны зарим нь энэ үгсийг сонсоод

—Өнөөх эш үзүүлэгч чинь энэ үнэхээр мөн байна гэхэд

41зарим нь

—Энэ Христ мөн гэж байв. Харин зарим нь

—Христ Галилаас гарахгүй биз дээ?

42Христ бол Давидын үр сад бөгөөд Давидын амьдарч байсан тосгон болох Бетлехемээс гарна гэж Бичвэр хэлдэг биш үү? гэв.

51Бидний хууль хүний юу хийж байгааг нь эхлээд тэр хүнээс сонсоогүй, мэдээгүй байж шүүдэг бил үү? гэв.

52Тэд түүнд

—Чи бас Галилынх уу? Нягтлаад үз. Галилаас ямар ч эш үзүүлэгч гарахгүй гэж хариулав.

53Бүгд гэр уруугаа явлаа.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help