Дуулал 24 - Ариун Библи 2013(AB2013)

ЭЗЭНий өргөөний үүдДавидын дуулал.

1Газар хийгээд түүнийг дүүргэдэг бүхэн,

Дэлхий хийгээд түүнд оршигч бүгд

ЭЗЭНийх юм.

2Учир нь Тэрээр далайнууд дээр түүнийг суурилуулж,

Гол мөрнүүд дээр түүнийг байгуулжээ.

3ЭЗЭНий уул өөд хэн авирч болох вэ?

Ариун газарт нь хэн зогсож болох вэ?

4Цэвэр гартай, ариун зүрхтэй,

Хуурмаг хоосонд сэтгэлээ өргөөгүй,

Худал тангараг тавиагүй нь буюу.

5Тэрээр ЭЗЭНээс ерөөлийг,

Авралынхаа Бурханаас

Зөвт байдлыг хүртэх болно.

6Энэ нь Түүнийг хайгчдын үе юм

Иаковын Бурхан,

Таны царайг хайгчдын үе юм. Села

7Сүр жавхлангийн Хаан орж ирлээ,

Гулдан хаалганууд аа, толгойгоо өргөж,

Мөнхийн үүднүүд ээ, өргөгдөгтүн!

8Сүр жавхлангийн энэ Хаан хэн бэ?

Хүчтэй, чадалтай ЭЗЭН,

Тулалдаанд чадалтай ЭЗЭН буюу.

9Сүр жавхлангийн Хаан орж ирэхийн тулд

Гулдан хаалганууд аа, толгойгоо өргөж,

Мөнхийн үүднүүд ээ, өргөгдөгтүн!

10Сүр жавхлангийн энэ Хаан хэн бэ?

Түг түмдийн ЭЗЭН,

Тэрээр сүр жавхлангийн Хаан болой. Села

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help