Иов 12 - Ариун Библи 2013(AB2013)

Иовын хариу: Би тохуу болжээ

1Тэгэхэд Иов хариулан

2—Үнэхээр хүмүүс л юм даа, та нар,

Үгүй болно, та нартай хамт мэргэн ухаан бас.

3Надад бас та нартай адил оюун ухаан бий.

Надад та нараас дордох юм үгүй.

Энэ мэтийг эс мэдэх хэн байна?

4Би найз нөхдийнхөө доог тохуу болжээ

Бурханыг дуудаж, Тэр надад хариулдаг байсан

Зөвт агаад гэм зэмгүй би

Найз нөхдийнхөө доог тохуу болжээ.

5Маадгар байгчид гай зовлонг тохуурхдаг

Хөл нь ганхагсдад энэ нь бэлтгэгдсэн байдаг.

6Сүйтгэгчдийн майханд амар тайван,

Өөрсдийн бурхдаар Бурханыг

Өдөөн хатгагчид аюулгүй байдаг.

7Харин одоо араатан амьтдаас асуу,

Тэд чамд сургаг.

Мөн тэнгэрийн шувуудаас асуу,

Тэд чамд хэлж өгөг.

8Эсвэл газар дэлхийтэй ярилц,

Тэрээр чамд сургаг.

Далайн загас чамд тунхаглаг.

9ЭЗЭНий мутар үүнийг хийсэн гэдгийг

Энэ бүгдийн дунд хэн мэддэггүй юм бэ?

10Түүний мутарт алив амьд бүхний амь хийгээд

Бүх хүн төрөлхтний амьсгал байдаг.

11Ам хоолоо амталдгийн адил

Чих үгийг нягталдаг бус уу?

12Мэргэн ухаан ахмад настангуудад,

Ухаарал нь урт удаан амьдралд байдаг бус уу?

13Мэргэн ухаан хийгээд хүч

Түүнтэй хамт байх бөгөөд

Зөвлөгөө хийгээд ухаарал

Түүнд харьяалагддаг.

14Үзэгтүн, Тэрээр нураадаг бөгөөд

Мөнөөх нь дахин босгогдохгүй.

Тэрээр хүнийг хорьдог бөгөөд

Суллагдах арга байдаггүй юм.

15Үзэгтүн, Тэрээр их усыг хорьдог бөгөөд

Тэд хуурайшдаг.

Тэр үүнийг гадагш илгээдэг бөгөөд

Газар дэлхий усанд автдаг аж.

16Хүч чадал хийгээд мэргэн ухаан

Түүнтэй хамт бөгөөд

Төөрөлдөгч хийгээд төөрөлдүүлэгч нь

Түүнд харьяалагддаг юм.

17Тэрээр зөвлөхүүдийг хөл нүцгэн явуулж,

Шүүгчдийг ч тэнэгүүд болгодог.

18Тэрээр хаадын хүлээсийг сулладаг бөгөөд

Тэдний бүсэлхийд бүс бүсэлдэг.

19Тэрээр тахилч нарыг хөл нүцгэн явуулж,

Хүчирхэг хүмүүсийг ч хөмөрдөг.

20Тэрээр итгэлт хүмүүсийн хэлэх үгсийг үгүй болгож,

Ахмадуудын гярхай ухааныг ч зайлуулдаг.

21Тэрээр язгууртнууд дээр жигшүүрийг асгаж,

Хүчтэнүүдийн бүсийг сулруулдаг аж.

22Тэрээр харанхуйгаас гүн зүйлсийг илчилж,

Үхлийн харанхуйг гэрэлд авчирдаг аж.

23Тэрээр үндэстнүүдийг агуу болгодог бөгөөд

Дараа нь тэднийг устгадаг.

Тэрээр үндэстнүүдийг тархаадаг бөгөөд

Дараа нь тэднийг авч явдаг.

24Тэрээр нутгийн ард олны

удирдагчдын ухааныг үгүй болгодог бөгөөд

Замгүй цөлд тэднийг тэнүүчлүүлдэг.

25Тэд гэрэлгүй харанхуйд тэмтчин явдаг бөгөөд

Тэднийг согтуу хүн мэт Тэр гуйвуулдаг юм.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help