1Самуел 10 - Ариун Библи 2013(AB2013)

1Дараа нь Самуел савтай тос авч, Саулын толгой дээр цутган түүнийг үнсээд

—ЭЗЭН Өөрийн өвийн захирагч болгон чамайг тосоллоо.

2Чи өнөөдөр надаас салж явахдаа Бениамины хилийн Зелзад буй Рахелын булшны дэргэд хоёр хүнийг олж уулзана. Тэд чамд “Чиний хайхаар явсан эм илжигнүүдийг олсон билээ. Харагтун, эцэг чинь эм илжигнүүдийнхээ асуудлыг орхиод «Би хүүгээ яах вэ?» гэсээр та нарын араас санаа зовж байна” гэж хэлэх болно.

3Чи тэндээс цааш дамжин явж, Таборын царс мод уруу очоод тэнд Бетел дэх Бурхан өөд явж буй гурван хүнийг олж харна. Нэг нь гурван ишиг, нөгөө нь гурван дугуй талх, гурав дахь нь нэг тулам усан үзмийн дарс аваад явж байгаа.

4Тэд чиний амар мэндийг асууж, чамд хоёр талх өгнө, үүнийг нь чи тэдний гараас авах ёстой.

5Дараа нь Филистийн харуулын анги байрладаг, Бурханы довцогт чи хүрч очно. Чамайг тэнд хотод ирмэгц, түрүүндээ босоо ятга, хэнгэрэг, бишгүүр, ятга хөгжимтэй мөргөлийн өндөрлөгөөс бууж байгаа хэсэг эш үзүүлэгч чамтай уулзана. Тэд эш үзүүлцгээх болно.

6Тэгэхэд ЭЗЭНий Сүнс чиний дээр бууж, чи тэдэнтэй хамт эш үзүүлж, өөр хүн болж өөрчлөгдөнө.

7Бурхан чамтай хамт байх тул эдгээр тэмдгүүд чамд ирэхэд гарт чинь юу олдоно түүнийгээ үйлд.

8Чи надаас түрүүлж Гилгал уруу уруудагтун. Харагтун, би шатаалт тахилууд тахиж, эвийн тахилуудыг нядлахаар чам уруу уруудаж очно. Намайг чам уруу очиж, хийх бүгдийг зааж өгтөл чи тэнд долоо хоног хүлээгтүн гэж хэлжээ.

Саул эш үзүүлэв

9Самуелыг Саулаас салж явахаар эргэх тэр үед Бурхан, Саулын зүрхийг өөрчилж, тэр бүх тэмдгүүд тэр өдөртөө биелэгджээ.

10Тэд нөгөө довцогт хүрчээ. Харагтун, хэсэг эш үзүүлэгчид түүнтэй тааралдаж, Бурханы Сүнс түүний дээр буусанд тэр ч тэдний дунд эш үзүүлэв.

11Саулыг урьд өмнө таньдаг байсан бүх хүн, харагтун, түүнийг эш үзүүлэгчидтэй хамт эш үзүүлж байхыг хараад

—Кишийн хөвгүүн юу болов? Саул бас эш үзүүлэгчдийн дунд байна уу? гэж өөр хоорондоо ярилцав.

12Тэнд байсан нэг хүн хариулан

—Тэдний эцэг нь хэн билээ? гэв. Тиймээс

—Саул ч бас эш үзүүлэгчдийн дунд байна уу? гэдэг ёгт үг гарчээ. Тэгээд Кишийн хөвгүүн Саул тунав. Харин тэд Саулыг эрж хайсан боловч олсонгүй.

22Тиймээс тэд ЭЗЭНээс

—Тэр хүн энд ирсэн үү? гэж лавлаж асуув. ЭЗЭН

—Харагтун, тэр хөсгөн дотор нуугдаж байна гэв.

23Хүмүүс гүйн очиж, түүнийг тэндээс дагуулан ирэв. Саул ард олны дунд зогсоход, бүх хүмүүсээс толгой илүү өндөр байв.

24Самуел ард түмэнд

—За, ЭЗЭН хэнийг сонгосныг та нар харцгаа. Ард түмний дунд энэ хүнтэй эн зэрэгцэх хүн байна уу гэв. Тиймээс ард олон бүгд баярлан уухайлж

—Хаан мандтугай! гэв.

25Тэгээд Самуел ард олонд хаанчлалын эрхийг хэлж, тэдгээрийг номд бичин ЭЗЭНий өмнө тавив. Самуел бүх ард олныг гэр гэр уруу нь явуулав.

26Саул ч бас Гибеа дахь гэр уруугаа явлаа. Бурхан, сэтгэл зүрхийг нь хөдөлгөсөн зоригт дайчин эрс түүнтэй явжээ.

27Харин үл бүтэх зарим хүмүүс

—Энэ хүн биднийг яаж аврах юм бэ? гээд түүнийг үл тоомсорлож, түүнд бэлэг авчирсангүй. Харин Саул дуулаагүй мэт байв.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help