1Мосег уулнаас бууж ирэлгүй саатсаныг ард түмэн хараад Аарон дээр цугларч, түүнд
—Бос. Бидний өмнө явах бурхдыг бидэнд бүтээж өг.
7Тэгтэл ЭЗЭН, Мосед
—Доошоо буу. Учир нь Египет газраас чиний гаргасан ард түмэн чинь завхарчээ.
8Миний тэдэнд тушаасан замаас тэд хурдан эргэжээ. Тэд өөрсдөдөө цутгамал тугал бүтээж, түүнд мөргөж тахил өргөөд, “Израильчууд аа, та нарыг Египет нутгаас гаргасан та нарын бурхан энэ юм” гэцгээж байна гэв.
9ЭЗЭН, Мосед
—Би энэ ард түмнийг харлаа. Үзэгтүн, тэд зөрүүд ард түмэн байна.
10Одоо Би уур хилэнгээ тэдний эсрэг шатааж, тэднийг устгахын тулд Намайг орхи. Харин чамайг Би агуу үндэстэн болгоно гэж айлдав.
11Тэгэхэд Мосе, Бурхан ЭЗЭНээсээ гуйж
—ЭЗЭН, агуу хүч чадал, хүчирхэг мутраар Египет нутгаас гаргасан ард түмнийхээ эсрэг Таны уур хилэн яагаад шатна вэ? гэв.
30Дараа өдөр нь Мосе ард түмэнд
—Та нар их нүгэл үйлдлээ. Одоо би ЭЗЭН өөд очъё. Би нүглийн чинь эвлэрүүллийг хийж чадаж магад гэж хэлэв.
31Тэгээд Мосе, ЭЗЭНд буцаж очин
—Ээ халаг, энэ ард түмэн их нүгэл үйлдэж, өөрсдөдөө алтан бурхан бүтээжээ.
32Та хүсвэл нүглийг нь уучлаач. Хэрэв үгүй бол Та Өөрийнхөө бичсэн номоос намайг арилгаач! гэж гуйв.Дуу 69:28; Илч 3:5
33ЭЗЭН, Мосед
—Миний эсрэг нүгэл үйлдсэн хэн ч бай түүнийг Би номоосоо арилгана.
34Харин одоо явж, чамд Миний айлдсан газар уруу ард түмнийг удирд. Үзэгтүн, Миний тэнгэрэлч чиний өмнө явна. Гэвч Би нүглийнх нь төлөө айлчлах өдөртөө тэдэн дээр айлчилна гэв.
35Тэгээд Аароны бүтээсэн буюу тэдний бүтээсэн тугалаас болж ЭЗЭН ард түмнийг тахлаар цохив.
Who We AreWhat We EelieveWhat We Do
2025 by iamachristian.org,Inc All rights reserved.
