1Хүчтэй бид өөрсдөдөө таацуулалгүй, хүчгүйнхээ сул дорой байдлыг үүрэх ёстой.
2Бид бүгд хөршөө босгон байгуулах, сайн сайхны төлөө түүнд таацуулъя.
3Христ ч гэсэн Өөртөө таацуулаагүй. Харин «Таныг буруутгасан хүмүүсийн буруутгал Над дээр буув» гэж бичигдсэн ёсоор байсан юм.
гэжээ.
12Исаиа дахин
«Иессийн үндэс гарч ирнэ.
Харийнхныг захирахаар босох Түүнд
Харийнхан найдах болно»
гэсэн юм.Ромд айлчлах Паулын төлөвлөгөө
22Энэ шалтгаанаас болж би та нар уруу очих гээд олонтаа саатуулагдсан билээ.Ром 1:13
23Харин одоо миний хувьд эдгээр нутаг дээр цаашид ажиллах өөр газар байхгүй. Би та нар дээр очихыг олон жилийн өмнөөс хүсэж байна.
24Би Испани уруу явах замдаа та нартай уулзаж, түр зуур ч гэсэн эхлээд та нартай нөхөрлөн баярлаж байгаад дараа нь намайг тийшээ явахад минь туслах байх гэдэгт найддаг.
25Харин одоо би ариун хүмүүст үйлчлэхээр Иерусалимд очих гэж байна.1Ко 16:1–4
26Учир нь Иерусалимын ариун хүмүүсийн дундах ядууст зориулж хандив өгөхийг Македонийнхон болон Ахайнхан таашаасан юм.
27Тийм ээ, тэд таашаасан нь Иерусалим дахь ариун хүмүүсийн өмнө өртэйнх. Хэрэв харийнхан тэдний сүнслэг зүйлсийг хуваалцсан бол эд зүйлсээрээ ч бас тэдэнд үйлчлэх өртэй юм.1Ко 9:11
28Тиймд би тэдэнд цуглуулсныг нь гардуулан өгч, үүнийг гүйцэлдүүлээд, та нарыг дайран Испани уруу явна.
29Би та нар дээр очихдоо Христийн ерөөлийн дүүрэл дор очно гэдгээ мэднэ.
30Ах дүү нар аа, бидний Эзэн Есүс Христээр болон Сүнсний хайраар би та нараас гуйя. Та нар ч миний төлөө залбирлаараа Бурханы өмнө хичээнгүйлэн нэгдээрэй.
31Энэ нь би Иудей дэх дуулгаваргүй хүмүүсээс чөлөөлөгдөн Иерусалим дахь миний үйлчлэл нь ариун хүмүүст зөвшөөрөгдөөсэй гэснийх юм.
32Ингэвэл би Бурханы хүслээр та нар дээр баяртайгаар очиж, та нарын хамт амрах болно.
33Амар амгалангийн Бурхан та бүгдийн хамт байх болтугай. Амен.
Who We AreWhat We EelieveWhat We Do
2025 by iamachristian.org,Inc All rights reserved.