2Шастир 28 - Ариун Библи 2013(AB2013)

Ахазын хаанчлал(2Ха 16:1–4)

1Ахаз хаан болох үедээ хорин настай байсан бөгөөд Иерусалимд арван зургаан жил хаанчилжээ. Тэрээр ЭЗЭНий мэлмийд зөв зүйтэйг үйлдсэнгүй, өвөг эцэг Давид шигээ байсангүй.

2Харин тэрээр Израилийн хаадын замаар замнасан төдийгүй тэрээр Баалуудад зориулан цутгамал хөргүүд хийв.

3Үүнээс гадна, Израилийн хөвгүүдийн өмнөөс ЭЗЭНий хөөн гаргасан үндэстнүүдийн адилаар тэрээр Бен-хинномын хөндийд утлага өргөж, тэдний бузар заншлыг дуурайж хүүгээ гал дундуур явуулсан ажээ.

4Тэрээр мөргөлийн өндөрлөг, толгод болон ногоон мод бүрийн доор утлага уугиулан тахил тахив.

Иудаг Арам Израиль нар цохив(2Ха 16:5)

5Тиймээс түүний Бурхан ЭЗЭН түүнийг Арамын хааны гарт тушаажээ. Тэд түүнийг цохиж, үлэмж тооны ард олныг түүнээс олзлон аваад, Дамаскт аваачив. Түүнд хүнд ялагдал учруулсан Израилийн хааны гарт тэр бас орсон юм.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help