Дуулал 116 - Ариун Библи 2013(AB2013)

Эдгэрлийн талархал

1Би ЭЗЭНд хайртай.

Учир нь миний дуу хоолойг, гуйлтыг минь

Тэр сонссон билээ.

2Тэр надад чих тавьсан учраас

Би амьддаа дуудах болно.

3Үхлийн уяа намайг ороож,

Үхэгсдийн орны урхинууд

Намайг олж иржээ.

Би зовлон шаналан хийгээд уй гашуутай учрав.

4Тэгээд би ЭЗЭНий нэрээр дуудан

“Аяа ЭЗЭН, би гуйя, амийг минь авраач!” гэв.

5ЭЗЭН нигүүлсэнгүй ба зөвт

Тийм ээ, бидний Бурхан өрөвч.

6Гэнэн цайлганыг ЭЗЭН хамгаалдаг.

Дорд болоход минь Тэр намайг аварсан.

7Сэтгэл минь ээ, эргээд амрагтун.

Учир нь ЭЗЭН чамд их өгөөмөр байсан.

8Учир нь Та амийг минь үхлээс,

Нүдийг минь нулимснаас,

Хөлийг минь бүдрэхээс аварчээ.

9Би амьдын газарт

ЭЗЭНий өмнө алхах болно.

10“Би ихэд зовсон” гэж хэлэхдээ ч

Би итгэсэн.

11Би тулгамдахдаа

“Бүх хүн худалч” гэж хэлсэн.

12Надад хандсан

бүх өгөөмөр хишгийнх нь төлөө

Би ЭЗЭНд юуг буцаах вэ?

13Би авралын хундагыг өргөж,

ЭЗЭНий нэр дээр дуудна.

14Бүх ард түмнийх нь өмнө

ЭЗЭНд тангарагласнаа би одоо биелүүлнэ.

15Итгэлтнүүдийнх нь үхэл

ЭЗЭНий мэлмийд үнэ цэнэтэй.

16Аяа ЭЗЭН, би үнэхээр Таны зарц,

Би Таны зарц бүсгүйн хүү зарц тань билээ.

Та хүлээсийг минь тайлсан.

17Танд би талархлын тахилыг өргөж,

ЭЗЭНий нэр дээр дуудна.

18Бүх ард түмнийх нь өмнө

ЭЗЭНд тангарагласнаа би биелүүлнэ

19ЭЗЭНий өргөөний хашаанд,

Дунд чинь биелүүлнэ, Иерусалим аа,

ЭЗЭНийг магтагтун!

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help