1Есүс арван хоёроо цугт нь дуудаад, өвчнийг эдгээх болон бүх чөтгөрөөс дээгүүрх хүч, эрх мэдлийг тэдэнд өгчээ.
2Бурханы хаанчлалыг тунхаглуулан мөн өвчтэйг эдгээлгэхээр Тэр тэднийг илгээв.
3Тэр тэдэнд
—Аян замдаа юу ч бүү авч яв. Таяг, богц, талх, мөнгө ч авч болохгүй. Хоёр цамц ч авч болохгүй.Чөтгөр зайлуулагч(Мк 9:38–40)
49Иохан
—Эзэн, Таны нэрээр чөтгөрүүдийг зайлуулж байсан хүнийг бид хараад түүнийг хориглосон. Учир нь тэр бидэнтэй хамт дагалддаггүй шүү дээ гэхэд нь
50Есүс
—Түүнийг бүү хоригло. Хэн та нарыг үл эсэргүүцнэ, тэр та нарын талд гэв.
Самаричууд Есүсийг хүлээн авсангүй51Түүний дээш аваачигдах өдрүүд ойртож байсан үед Есүс шийдвэртэйгээр Иерусалимыг зорилоо.
52Тэр зарлага элч нараа өмнөө илгээв. Тэд явж, Түүний төлөөх бэлтгэлийг хангахаар Самарийнхны сууринд очжээ.
53Тэр Иерусалимыг зорин явж байсан тул тэндхийн хүмүүс Түүнийг хүлээн авсангүй.
54Шавь нар нь болох Иаков, Иохан нар үүнийг хараад Түүнд
—Эзэн, тэднийг сөнөөхийн тул тэнгэрээс гал буугтун гэж бид тушаахыг Та хүсэхсэн болов уу? гэхэд
55Тэр эргэн тэднийг зэмлэв.
[—Та нар ямар сүнснээс байгаагаа мэдэхгүй.
56Хүний Хүү хүмүүсийн амийг хөнөөхийн тулд бус, харин аврахаар ирсэн гэжээ.] Тэгээд тэд өөр суурин уруу явцгаав.
Есүсийн дагалдагч байх нь(Мт 8:19–22)57Тэднийг замд явж байтал нэгэн хүн Түүнд
—Би Таныг хаа ч явсан дагая гэв.
58Есүс түүнд
—Үнэгэнд нүх, тэнгэрийн шувуудад үүр байдаг ч Хүний Хүүд толгой хоргодох газар ч үгүй гээд
59өөр нэгэнд
—Намайг дага гэхэд тэр
—Эзэн, эхлээд явж эцгээ оршуулахыг минь надад зөвшөөрөөч гэжээ.
60Гэтэл Есүс
—Үхэгсдийг үхэгсдээр нь оршуулуул. Харин чи явж Бурханы хаанчлалыг газар бүр тунхагла гэв.
61Бас өөр нэг нь Түүнд
—Эзэн, би Таныг дагана. Эхлээд гэрийнхэнтэйгээ салах ёс гүйцэтгэхийг Та зөвшөөрөөч гэхэд1Ха 19:20
62харин Есүс
—Анжсан дээр гар тавьсан атлаа арагшаа харагч хэн боловч Бурханы хаанчлалд үл тэнцэнэ гэж айлджээ.
Who We AreWhat We EelieveWhat We Do
2025 by iamachristian.org,Inc All rights reserved.