1Иехоиакимын өдрүүдэд Вавилоны хаан Небухаднезар довтлон ирсэнд Иехоиаким гурван жил түүний боол болжээ. Дараа нь тэр эргэж, Небухаднезарын эсрэг тэрслэн босов.Иерусалимынхан олзлогдсон нь
13ЭЗЭНий айлдсан ёсоор Небухаднезар тэндээс ЭЗЭНий өргөө болон хааны өргөөний бүх эрдэнэсийг авч яван, ЭЗЭНий сүм дотор Израилийн хаан Соломоны бүтээсэн бүх алтан савнуудыг хэсэглэн цавчжээ.
14Тэгээд бүх Иерусалимыг буюу бүх түшмэд ба бүх эрэлхэг хүчит эрс бүхий арван мянган олзлогдогсдыг мөн бүх гар урчууд ба дархчуудыг тэрээр авч явжээ. Нутгийн үгээгүй ядуу ард олноос өөр ямар ч хүн үлдсэнгүй.
15Тэрээр Иехоиахиныг мөн хааны эх, хааны эхнэрүүд, түүний түшмэд болон тэр газрын хүчит хүмүүсийг Иерусалимаас Вавилон уруу цөлжээ.Иудаг Зедекиа хаанчлав(2Шс 36:11–12; Иер 52:1–3а)
18Зедекиа хаан болохдоо хорин нэгэн настай байсан бөгөөд тэрээр Иерусалимд арван нэгэн жил хаанчлав. Түүний эхийг Либнагийн Иеремиагийн охин Хамутал гэдэг байв.Иудагийн уналт ба олзлогдол(2Шс 36:13–21; Иер 52:3б–11)
Харин Зедекиа, Вавилоны хааны эсрэг тэрслэн босов.
Who We AreWhat We EelieveWhat We Do
2025 by iamachristian.org,Inc All rights reserved.
