1Эдгээрийн дараа би хартал, нээлттэй нэгэн үүд тэнгэрт байлаа. Анх надтай ярьсан бүрээн дуу мэт сонсогдсон тэр дуу
—Нааш гараад ир. Үүний дараа юу тохиолдох ёстойг Би чамд үзүүлье гэлээ.
2Тэр даруй би Сүнс дотор байв. Харагтун, тэнгэрт сэнтий, сэнтийд Залрагч байв.
9Амьтад сэнтийд Залрагч ба үеийн үед амьд байгч Түүнд алдар, хүндэтгэл, талархлыг өргөх бүрд
10хорин дөрвөн ахлагч сэнтийд Залрагчийн өмнө унацгааж, үеийн үед амьд байгч Түүнд мөргөх бөгөөд титмүүдээ сэнтийн өмнө шидээд
11—Бидний Эзэн бөгөөд
Бурхан минь,
Алдар, хүндэтгэл, хүчийг
Та авах нь зохистой.
Учир нь Та бүх юмсыг
бүтээсэн билээ.
Таны хүслийн улмаас
Тэдгээр нь тогтоогдсон бөгөөд
бүтээгдсэн юм гэх ажээ.
Who We AreWhat We EelieveWhat We Do
2025 by iamachristian.org,Inc All rights reserved.
