Марк 10 - Ариун Библи 2013(AB2013)

Гэр бүл салах нь(Мт 19:1–12; Лк 16:18)

1Тэгээд Тэрээр тэр газрыг орхиж, Иорданы чанад Иудейн нутагт ирэв. Дахиад л үй олноороо Түүн дээр цуглахад, Тэр заншсанаараа тэдэнд заав.

2Хэсэг фарисайчууд ирээд, Түүнийг сорьж

—Хүн эхнэрээсээ салж болох уу? гэж асуухад

3Есүс хариуд нь тэдэнд

—Мосе та нарт юу гэж тушаасан бэ? гэсэнд

4тэд

—Цуцлалтын бичиг үйлдээд, салахыг Мосе зөвшөөрсөн шүү дээ гэв. Есүс үхэл, амилалаа гурав дахиа зөгнөв(Мт 20:17–19; Лк 18:31–34)

32Тэд Иерусалимд очихоор замд явж байв. Есүс өмнө нь явж байлаа. Тэд гайхаж байсан бөгөөд дагалдан явагсад айж байв. Есүс дахиад л арван хоёроо дэргэдээ авч, Өөрт нь юу тохиолдохыг тэдэнд айлдаж эхлэв.

33Харагтун, бид Иерусалим уруу явж байна. Хүний Хүү ахлах тахилч нар ба хуулийн багш нарын гарт тушаагдах бөгөөд Тэд Түүнд алах ял тулгаж, Түүнийг харийнханд тушаана.

34Тэд Түүнийг доромжилж, нулимж, ташуурдаад ална. Тэгээд гурав хоногийн дараа Тэр амилна гэв.

Иаков, Иохан нарын хүсэлт(Мт 20:20–28)

35Зебедеен хоёр хүү Иаков, Иохан нар Есүст ойртон ирж Түүнд

—Багш аа, гуйлтыг маань юу ч байсан гүйцэлдүүлэхийг Танаас хүсэж байна гэв.

36Тэр

—Та нарт юу хийж өгөхийг Надаас хүсэж байгаа юм бэ? гэхэд

37тэд Түүнд

—Та сүр жавхландаа бидний нэгийг баруун гар талдаа, нөгөөг нь зүүн талдаа суухыг болгоогооч гэв.

38Харин Есүс

—Та нар юу гуйж байгаагаа мэдэхгүй байна. Та нар Миний уух аяганаас ууж, Миний хүртэж байгаа баптисмыг хүртэж чадах юм уу? гэхэдЛк 12:50

39тэд Түүнд

—Чадна гэв. Есүс тэдэнд

—Миний уух аяганаас та нар ууж, Миний хүртэж байгаа баптисмыг та нар хүртэх болно.

40Харин баруун зүүн талд минь суухыг Би болгоодог юм биш. Харин энэ нь бэлтгэгдсэн тэр хүмүүсийнх юм гэж хэлэв.

41Үүнийг сонсоод, арав нь Иаков, Иохан нарт зэвүүцэж эхлэв.

42Есүс тэднийг дуудаж тэдэнд

—Харийнхны захирагчдаар тодрогсод ард олноо ноёрхдог бөгөөд ихэс дээдэс нь тэднийг эрхшээдгийг та нар мэднэ.Лк 22:25–26

43Харин та нарын дунд бүү ийм байг. Хэн чинь та нарын дунд агуу болохыг хүснэ, тэр нь та нарын зарц болог.Мт 23:11; Мк 9:35; Лк 22:26

44Мөн та нарын дунд хэн чинь тэргүүнд байхыг хүснэ, тэр нь бүгдийн боол болог.

45Учир нь Хүний Хүү үйлчлүүлэхийн тулд бус, харин үйлчлэхийн тулд мөн олны төлөө амиа золиос болгон өгөхийн тулд ирсэн билээ гэв.

Сохор Бартимайн эдгэрэл(Мт 20:29–34; Лк 18:35–43)

46Тэд Иериход ирэв. Есүс шавь нартайгаа болоод үй олонтой Иерихогоос гарч явтал Тимайн хүү Бартимай гэгч сохор гуйлгачин замын хажууд сууж байв.

47Назарын Есүс явж байгааг тэр дуулаад

—Давидын хүү Есүс ээ, намайг өршөөгөөч гэж хашхирч эхлэв.

48Түүнийг дуугүй бай гэж олноороо зандарсан боловч тэр харин бүр

—Давидын хүү, намайг өршөөгөөч гэж улам их хашхирсаар байв.

49Есүс зогсон

—Түүнийг дууд гэлээ. Тэд сохрыг дуудаж түүнд

—Зоригтой бай, бос. Тэр чамайг дуудаж байна гэв.

50Тэр гадуур хувцсаа хаяад, үсрэн босож Есүс уруу очив.

51Есүс түүнд

—Өөрсдийнхөө төлөө юу хийлгэхийг Надаас хүснэ вэ? гэхэд сохор эр Түүнд

—Рабуни, (Багш гэсэн утгатай) намайг дахин хардаг болгооч гэв.

52Есүс түүнд

—Яв. Итгэл чинь чамайг эдгээлээ гэсэнд тэрээр тэр даруй дахин хараа орж, Есүсийг замд нь дагалаа.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help