1Тэнгэрлэг чуулалд Бурхан байраа эзэлж,
Тэрээр бурхдын дунд шүүж байна.
2Хэдий болтол та нар шударга бусаар шүүж,
Буруутад нүүр тал засна вэ? Села
3Дорой хийгээд эцэггүй хүмүүсийг өмгөөл,
Зовогсод хийгээд гачигдагсдыг зөвтгө.
4Дорой болон гачигдагсдыг авар.
Тэднийг буруутны гараас чөлөөл.
5Мэддэг ч үгүй, ойлгодог ч үгүй
Харанхуйд явцгаадаг, тэд.
Дэлхийн бүх үндэс сууриуд ганхжээ.
6Би “Бурхад билээ, та нар.
Бүгд Хамгийн Дээдийн хөвгүүд юм.
7Гэсэн ч та нар хүн шиг үхэж,
Ноёдын нэгтэй шиг унах болно” гэв.
8Бурхан, босоод дэлхийг шүүгээч!
Учир нь бүх үндэстнийг эзэмшигч нь Та юм.
Who We AreWhat We EelieveWhat We Do
2025 by iamachristian.org,Inc All rights reserved.
