Дуулал 92 - Ариун Библи 2013(AB2013)

Бурханы энэрэлд талархахуйДуулал. Амралтын өдөрт зориулсан дуу.

1Аяа Хамгийн Дээд Нэгэн,

ЭЗЭНд талархлыг өргөн

Таны нэрд магтан дуулах нь сайн.

2Өглөө Таны хайр энэрлийг,

Шөнөөр Таны үнэнийг

3Арван утаст ятга болон босоо ятгаар,

Ятгын ая дуугаар тунхаглах нь сайн.

4Учир нь ЭЗЭН Та үйлсээрээ

Намайг баярлуулсан бөгөөд

Би Таны гарын бүтээлүүдийг

Баясгалантайгаар дуулна.

5Аяа ЭЗЭН, Таны үйлс хичнээн аугаа вэ!

Таны бодлууд гүн гүнзгий юм.

6Бодлогогүй хүн үүнийг мэдэхгүй,

Тэнэг хүн түүнийг ухаарахгүй.

7Гэм буруутан өвс шиг соёолж,

Ёс бусыг үйлдэгчид бүгд цэцэглэх нь

Тэд мөнхөд устгагдахын тулд ажгуу.

8Харин ЭЗЭН Та мөнхөд

Эрхэм дээд билээ.

9Учир нь үзтүгэй ЭЗЭН, Таны дайснууд,

Учир нь үзтүгэй, Таны дайснууд сөнөнө.

Ёс бусыг үйлдэгчид

Бүгд тараагдах болно.

10Харин Та эврийг минь

Зэрлэг үхрийнх мэт өргөмжилсөн.

Та над дээр шинэхэн тос цутгасан.

11Нүд минь миний дайснуудын уналыг харж,

Чих минь миний эсрэг мууг үйлдэгчдийн сүйрлийг сонсдог.

12Зөвт хүн далдуу мод шиг цэцэглэж,

Ливан дахь хуш мод шиг ургана.

13ЭЗЭНий өргөөнд тэд суулгагдаж

Бурханы маань хүрээнүүдэд тэд цэцэглэнэ.

14Тэд хөгширсөн ч жимс гаргана.

Тэд шүүслэг ба ногоон байна.

15Энэ нь ЭЗЭН чигч шударга гэдгийг

тунхаглахын тулд юм.

Тэр хад минь бөгөөд

Түүн дотор зөвт бус юм гэж үгүй.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help