1Коринт 5 - Ариун Библи 2013(AB2013)

Чуулганыг садар самуун бузарладаг

1Харийнхны дунд ч байдаггүй садар самуун та нарын дунд байдаг нь дуулдлаа. Нэг чинь эцгийнхээ эхнэртэй нөхөцдөг гэнэ.Ёс бусыг шүүх ёстой

9Садарлагчидтай холбогдож болохгүй гэж би та нарт захидалдаа бичихдээ,

10энэ ертөнцийн садарлагчид эсвэл шунахайрагчид эсвэл дээрэмчид эсвэл шүтээн шүтэгчидтэй холбогдож болохгүй гэж ерөөсөө хэлээгүй. Хэрэв тийм байсан бол та нар энэ ертөнцөөс гарч явах ёстой болно.

11Харин би та нарт, ах дүү гэж нэрлэгддэг нэг чинь садарлагч эсвэл шунахайрагч эсвэл шүтээн шүтэгч эсвэл хараалч эсвэл архичин эсвэл дээрэмчин бол тийм хүнтэй холбогдож болохгүй тухай бичсэн юм. Түүнтэй хамт хооллож ч болохгүй.

12Гадна байгсдыг шүүх хэрэг надад юунд байх билээ? Дотор байгсдыг та нар шүүдэггүй гэж үү?

13Харин гадна байгсдыг Бурхан шүүдэг. Хилэнцэт хүнийг дундаасаа зайлуул.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help