1Самуел 15 - Ариун Библи 2013(AB2013)

Амалекчүүдийн хааныг хэлтрүүлэв

1Самуел, Саулд

—Таныг Өөрийн ард түмэн Израилийн хаан болгон тослохоор ЭЗЭН намайг илгээсэн. Тиймээс одоо ЭЗЭНий үг ба дуу хоолойг сонсогтун. хийгээд сайн бүхнийг хэлтрүүлж, тэр бүгдийг бүрмөсөн сүйрүүлэхийг үл хүсэв. Тэд муу, үнэ цэнэгүй малыг харин бүрмөсөн устгажээ.

Саулыг ЭЗЭН үл хэрэгсэв

10Тэр үед Самуелд ЭЗЭНий үг ирж

11Би Саулыг хаан болгосондоо харамсаж байна. Учир нь тэр Намайг дагахаас буцан эргэж, Миний үг зарлигийг үл сахив гэв. Самуел уурлан бухимдаж, бүхэл шөнөжингөө ЭЗЭНд хандан хашхиран уйлав.

12Самуел Саултай уулзахаар өглөө эртлэн босов. Нэгэн хүн Самуелд

—Үзэгтүн, Саул Кармелд ирж, тэнд өөртөө зориулж хөшөө босгоод тэндээсээ эргэж, Гилгал уруу явлаа гэжээ.

13Самуел Саул уруу очиход Саул түүнд

—ЭЗЭН таныг ерөөх болтугай! Би ЭЗЭНий үг тушаалыг сахилаа гэв.

14Харин Самуел

—Тэгвэл миний сонорт буй хонины майлах дуу, надад сонсдож байгаа үхрийн мөөрөлдөх дуу чухам юу вэ? гэв.

15Саул

—Эдгээрийг тэд амалекчуудаас авчирсан юм. Учир нь таны Бурхан ЭЗЭНд нядалж тахихын тулд хамгийн сайн хонь, үхрийг ард олон хэлтрүүлсэн юм. Гэвч бусдыг нь бид бүрмөсөн сүйрүүлэв гэлээ.

16Самуел, Саулд

—Хүлээгтүн. Урьд шөнө ЭЗЭН надад юу гэж айлдсаныг танд мэдүүлье гэхэд Саул түүнд

—Яригтун гэв.

17Самуел

—Хэдийгээр та өөрийн нүдэнд дорой байсан ч Израилийн овгуудын тэргүүн болсон бус уу? ЭЗЭН таныг Израилийн хаан болгож тосолсон биш үү?

18ЭЗЭН таныг аян замд илгээн “Явж, нүгэлтэн амалекчуудыг устган тэднийг бүрмөсөн устаж дуустал тэдэнтэй тулалд” гэсэн.

19Та юунд ЭЗЭНий дуу хоолойг дуулгавартай дагалгүй, харин олз уруу шунан дайрч, ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлдэв? гэжээ.

20Саул, Самуелд

—Би ЭЗЭНий дуу хоолойг дуулгавартай дагаж, ЭЗЭНий намайг илгээсэн аян замд явсан билээ. Би Амалекийн хаан Агагийг авчирч, амалекчуудыг хүйс тэмтэрсэн билээ.

21Гэвч ард олон Гилгалд таны Бурхан ЭЗЭНд нядалж тахихын тулд олзноос буюу хориг цээртэй юмсаас хамгийн сайн хонь, үхрийг авчирсан билээ гэв.

22Самуел

—ЭЗЭНий дуу хоолойг дуулгавартай дагах нь

Шатаалт тахил,

нядлах тахилуудаас илүүгээр ЭЗЭНийг баярлуулах бус уу?

Харагтун, дуулгавартай дагах нь

нядлах тахилаас илүү,

Анхааран үзэх нь

хуцын өөхнөөс илүү.

23Тэрслэл нь мэргэ төлгийн адил нүгэл бөгөөд

Гөжүүдлэх нь ёс бус агаад шүтээнд мөргөх адил билээ.

Чи ЭЗЭНий үгийг

үл хэрэгссэн тул

ЭЗЭН бас чамайг үл хэрэгсэж,

Чи хаан байхаа болилоо гэв.

24Саул, Самуелд

—Би ард олноос айж, тэдний дуу хоолойг сонссон учраас ЭЗЭНий тушаал болон таны үгийг үнэхээр зөрчиж нүгэл үйлдлээ.

25Тиймээс одоо миний нүглийг уучилж, надтай хамт буцагтун. Би ЭЗЭНд мөргөе хэмээн өгүүлэв.

26Гэвч Самуел, Саулд

—Би тантай хамт буцахгүй. Учир нь та ЭЗЭНий үгийг үл хэрэгссэн бөгөөд ЭЗЭН ч таныг үл хэрэгсэж, Израилийг захирах хаан байлгахыг болиулсан билээ гэв.

27Самуел явахаар эргэтэл Саул түүний дээлийн хормойноос зуурч урав.

33Самуел

—Чиний илд эмэгтэйчүүдийг хүүхэдгүй болгосны адил эмэгтэйчүүдийн дундаас эх чинь хүүхэдгүй болно гэв. Самуел Агагийг Гилгалд ЭЗЭНий өмнө тас цавчив.

34Самуел Рама уруу явж, харин Саул гэр уруугаа Саулын Гибеа өөд явлаа.

35Самуел өөд болох өдөр хүртэлээ Саултай уулзахаар дахин ирсэнгүй. Гэвч Самуел Саулын тухайд ихэд гашуудаж байв. ЭЗЭН ч Саулыг Израилийн хаан болгосондоо харамсав.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help