Иов 14 - Ариун Библи 2013(AB2013)

1Эмэгтэйгээс төрдөг хүн гэгчийн

Өдрүүд цөөн, үймээн бэрхшээлээр дүүрэн

2Соёолоод хатаж хорчийдог цэцэг мэт

Үлдэж хоцордоггүй сүүдэр мэт.

3Та ийм нэгэн дээр мэлмийгээ тогтоох уу?

Та намайг шүүлт уруу хамт авч явах уу?

4Хэн бузраас цэврийг бий болгож чадах вэ?

Хэн ч үгүй.

5Түүний өдрүүд тодорхой,

Саруудынх нь тоог ч Та мэддэг,

Та түүнд давж үл чадах

хязгааруудыг тогтоосон.

6Та түүнийг амраахаар

Харцаа түүнээс эргүүлээч.

Хөлсний хүн мэт өдрүүдээ тэр гүйцээг.

7Огтлоход дахин соёолж,

Нахианууд нь устахгүй байх найдвар модонд бий.

8Хэдийгээр түүний үндсүүд газар доор хөгширч,

Хожуул нь хуурай хөрсөнд үхдэг ч,

9Чийг мэдрэгдэх төдийд л тэрээр сайн ургаж,

Ургамал мэт мөчирлөдөг.

10Харин хүн гэгч нь үхэж, унаад өгнө.

Тэрээр дуусна,

Тэгээд хаана байдаг вэ?

11Нуураас ус татарч

Гол мөрөн хатаж ширгэдэг шиг

12Нуран унаад хүн гэгч дахин эс босно.

Тэнгэрс үгүй болох хүртэл тэрээр босохгүй,

Нойрноосоо ч сэрэхгүй.

13Өө, Та намайг

Үхэгсдийн оронд нуудаг ч болоосой,

Уур хилэнгээ өнгөртөл

Та намайг хадгалаад,

Та надад цаг товлон өгөөд,

Намайг санаасай!

14Хэрэв хүн үхвэл дахин тэрээр амилах уу?

Зүтгэлийнхээ бүх өдөрт

Халаа минь ирэх хүртэл би хүлээнэ.

15Та дуудах бөгөөд

Танд би хариулна.

Та мутрынхаа бүтээл уруу тэмүүлэх болно.

16Одоо Та алхам бүрийг минь эс тоолж

Та нүглийг минь үл харна.

17Гэмт үйлдлүүд минь

шуудай дотор лацдуулж,

Хилэнцийг минь Та халхлаасай.

18Гэвч уул ч хүртэл нурж эвдэрдэг.

Хад чулуу ч байрнаасаа ховхордог.

19Чулуунуудыг ус элээж,

Урсгалууд нь газрын шороог угаадаг.

Ийнхүү Та хүний найдварыг тасалдаг.

20Та түүнийг үргэлж дийлж

тэр ч халин оддог.

Дүр төрхийг нь Та өөрчилж,

түүнийг хол илгээдэг билээ.

21Хөвгүүд нь нэр хүндтэй болсон ч

тэр үл мэднэ,

Тэд нь өчүүхэн дорд болсон ч

тэр эс анзаарна.

22Зөвхөн биеийнхээ хөндүүрлэлийг л тэр мэдэрч

Зөвхөн өөрийнхөө л төлөө тэр гашууддаг гэв.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help