1Тэр өдөр ард түмнийг чих тавин байхад тэд Мосегийн номоос чангаар уншив. Нэг ч аммон эсвэл моаб хүн хэзээ ч Бурханы чуулганд орж болохгүй гэж түүн дотор бичигдсэнийг олов. гучин хоёрдугаар онд би хаанд бараалхахаар явсан байв. Харин хэсэг хугацааны дараа би явах зөвшөөрөл хаанаас гуйв.
7Тэгээд би Иерусалимд ирээд, Бурханы өргөөний хашаанд Тобиад өрөө бэлтгэж өгсөн муу үйлийг Елиашиб үйлдсэн тухай сонсов.
8Тэгээд би маш их уурлаж, би тэр өрөөнөөс Тобиагийн гэрийн бүх юмсыг гаргаж хаялаа.
9Тэгээд намайг тушаал өгөхөд тэд өрөөнүүдийг цэвэрлэв. Би тийшээ Бурханы өргөөний сав суулгыг идээн өргөлүүд ба гүгэлтэй нь хамт буцааж авчрав.
10Мөн левичүүдийн хувь өөрсдөд нь өгөгдөөгүйгээс болж тэнд үйлчилдэг левичүүд ба дуучид өөр өөрсдийн тариан талбай уруу явцгаасныг би олж мэдэв. Иерусалимын гулдан хаалгуудыг хааж, Амралтын өдөр өнгөртөл онгойлгохгүй байхыг би тушаав. Тэгээд Амралтын өдөр ямар ч ачаа оруулахгүй байхын тулд би зарц нарынхаа заримыг гулдан хаалганууд дээр байлгав.
20Ганц, хоёр удаа худалдаачид ба янз бүрийн барааны наймаачид Иерусалимын гадна шөнийг өнгөрүүлж байв.
21Тэгэхэд би тэдэнд анхааруулж
—Та нар яагаад хэрмийн дэргэд шөнийг өнгөрүүлнэ вэ? Хэрэв та нар дахиад ингэвэл, би та нарын эсрэг хүч хэрэглэнэ гэв. Тэр цагаас хойш тэд Амралтын өдөр ирсэнгүй.
22Мөн өөрсдийгөө ариусган, Амралтын өдрийг ариусгахын тулд хаалга сахихаар ирэхийг би левичүүдэд тушаав. Үүний төлөө мөн надад сайныг санаач! Бурхан минь, хайр энэрлийнхээ аугаа дотор намайг өршөөгөөч!
Харийнхантай урагласныг буруушаав23Тэр өдрүүдэд иудейчүүд Ашдод, Аммон ба Моабын эмэгтэйчүүдтэй гэрлэснийг би мөн үзэв.Гэт 34:11–16; Дх 7:1–5
24Тэдний хүүхдүүдийн хувьд, хагас нь Ашдодын хэлээр, эсвэл бусад ард түмний хэлээр ярьдаг байсан бөгөөд тэдний нэг нь ч иуда хэлээр ярьж чадахгүй байв.
25Тиймээс би тэдэнтэй тэрсэлдэн, хараахыг нь харааж, цохихыг нь цохиж, үсийг нь зулгаан байж тэднийг Бурханаар тангараглуулан
—Та нар охидоо тэдний хөвгүүдэд өгөх ёсгүй, тэдний охидыг ч хөвгүүддээ эсвэл өөрсдөдөө авах ёсгүй.
26Израилийн хаан Соломон эдгээр зүйлээр нүгэл үйлдээгүй гэж үү? Хэдийгээр олон үндэстнүүдийн дунд түүн шиг хаан байгаагүй, тэр Бурханаараа хайрлагдан, Бурхан түүнийг бүх Израилийн хаан болгосон боловч харь эмэгтэйчүүд түүнийг ч хүртэл нүгэл үйлдэхэд хүргэсэн.2См 12:24–25; 1Ха 11:1–8
27Тэгэхэд та нар Бурхандаа үнэнч бус байж, харь эмэгтэйчүүдтэй гэрлэн энэ бүх үлэмжийн мууг хийсэн гэж бид та нарын тухай сонсоно гэж үү? гэв.
28Иехоиадагийн хөвгүүдийн нэг, тэргүүн тахилч Елиашибын хүү хүртэл хорони хүн Санбаллатын хүргэн болсон бөгөөд би түүнийг өөрөөсөө зайлуулав.Нех 4:1
29Бурхан минь, тахилчлал ба тахилчид, левичүүдийн гэрээг тэд бузарласныг нь санаач.
30Ийнхүү би тэднийг харийн алив бүхнээс ариусгаж, тахилчид ба левичүүдийг өөр өөрийнх нь үүрэгт ажилд томилов.
31Би түлээний хангалт болон анхны үр жимсэнд тодорхой цагийг тогтоов. Бурхан минь, надад сайныг санаач!
Who We AreWhat We EelieveWhat We Do
2025 by iamachristian.org,Inc All rights reserved.