Шүүгчид 13 - Ариун Библи 2013(AB2013)

Самсон төрөв

1Израилийн хөвгүүд ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үргэлжлүүлэн үйлдсэнд ЭЗЭН тэднийг дөчин жилийн турш филистчүүдийн гарт өгөв.

2Даны ургийн Зорагийн хүн, Маноа хэмээх нэртэй нэгэн эр байжээ. Түүний эхнэр нь хүүсэр тул хүүхэд төрүүлсэнгүй.

3ЭЗЭНий тэнгэрэлч тэр эмэгтэйд үзэгдэн

—Үзэгтүн, чи хүүхэд төрүүлээгүй хүүсэр боловч жирэмсэлж хүү төрүүлнэ.

4Одоо болгоомжлогтун. Усан үзмийн дарс болон сархдыг ууж үл болно. Бузар идээг ч идэж үл болно.

5Үзэгтүн, чи жирэмсэлж хүү төрүүлэх болно. Тэр хөвгүүний тэргүүнд тонгорог хүргэж болохгүй. Учир нь тэр эхийн хэвлийд байхаасаа Бурханд зориулагдан тусгаарлагдсан назир хүн болох юм. Тэр филистчүүдийн гараас Израилийг аварч эхэлнэ гэж хэлэв. гэдгийг харсаар байж юунд түүнийг асууна вэ? гэж айлдлаа.

19Тийнхүү Маноа ишиг ба идээн өргөлийг авч, хадан дээр ЭЗЭНд өргөв. Маноа болон түүний эхнэрийг харж байхад нь ЭЗЭНий тэнгэрэлч гайхамшгийг үйлдэв.

20Галын дөл тахилын ширээнээс тэнгэр өөд дүрэлзсэнд ЭЗЭНий тэнгэрэлч тахилын ширээний дөлөн дотор дээш одов. Маноа болон түүний эхнэр үүнийг хараад нүүрээрээ газарт унав.

21Маноа болон түүний эхнэрт ЭЗЭНий тэнгэрэлч дахин үзэгдсэнгүй. Тэгэхэд Маноа түүнийг ЭЗЭНий тэнгэрэлч байсныг мэджээ.

22Маноа эхнэртээ

—Бид Бурханыг үзсэн тул зайлшгүй үхэх болно гэв.

23Харин эхнэр нь түүнд

—Хэрэв биднийг алах нь ЭЗЭНд тааламжтай байсан аваас Тэр бидний гараас шатаалт тахил болон идээн өргөлийг зөвшөөрөн авахгүй байсан бөгөөд энэ бүгдийг ч бидэнд үзүүлэхгүй бас одоо ийм юм бидэнд сонсгохгүй байх байсан гэв.

24Тэгээд эмэгтэй хөвгүүн төрүүлж, түүндээ Самсон хэмээх нэр өгөв. Хөвгүүнийг өсөж өндийхөд нь ЭЗЭН ерөөв.

25Зора, Ештаол хоёрын дундах Махане-дан хотод байхад нь ЭЗЭНий Сүнс түүнийг хөдөлгөж эхлэв.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help