1Давидын үед гурван жил дараалан өлсгөлөн болсонд Давид, ЭЗЭНий оршихуйг эрэлхийлэв. Тэгэхэд ЭЗЭН
—Энэ нь гибеон хүмүүсийг алсан Саул болон түүний цуст гэрээс болсон юм гэв.
2Тэгээд хаан гибеончуудыг дуудан тэдэнтэй ярив. (Гибеончууд Израилийн хөвгүүд биш, харин аморичуудаас үлдсэн хүмүүс бөгөөд Израилийн хөвгүүд тэдэнд андгайлсан боловч Саул израильчууд болон иудачуудад таашаагдахын тулд тэднийг устгахаар эрмэлзэж байв.) хүү Елханан, гит хүн Голиатыг алав. Голиатын жадны иш нь нэхмэлчний гогодогч мод мэт ажээ.
20Гатад дахин тулалдаан болоход тэнд гар, хөл нь тусбүр зургаан хуруутай буюу бүгд нийлээд хорин дөрвөн хуруутай аварга том эр байлаа. Тэр ч мөн аварга биетнийхэнд төржээ.
21Тэрээр Израилийг доромжилсонд Давидын ах Шимеигийн хөвгүүн Ионатан түүнийг цохиж аллаа.
22Гатад аварга биетнүүдийнд төрсөн эдгээр дөрвөн хүн Давид болон түүний зарц нарын гарт алагдав.
Who We AreWhat We EelieveWhat We Do
2025 by iamachristian.org,Inc All rights reserved.
