Дуулал 109 - Ариун Библи 2013(AB2013)

Өмгөөлөл эрсэн залбиралУдирдаачид: Давидын дуулал.

1Миний магтаалын Бурхан,

Бүү нам гүм байгаач.

2Учир нь буруутууд ба мэхлэгчид

Миний эсрэг амаа нээж,

Миний эсрэг тэд

Худалч хэлээр ярьж байна.

3Бас үзэн ядалтын үгсээр намайг тойруулж,

Миний эсрэг тэд

шалтгаангүйгээр довтлов.

4Хайрын минь хариуд тэд

намайг буруутгаж байна.

Харин би залбирна.

5Надад сайныг муугаар,

Хайрыг минь үзэн ядалтаар тэд хариуллаа.

6Буруутыг түүний дээр томилж,

Сөргөлдөгчийг баруун гар талд нь зогсоогтун.

7Шүүгдэх үед нь буруутай гээд

түүнийг урагш гаргаж,

Залбирлыг нь ч хүртэл нүгэл болгооч.

8Хоног өдрүүд нь цөөхөн байг,

Харгалзах үүргийг нь өөр нэгэн аваг.

9Хүүхдүүдийг нь өнчин,

Эхнэрийг нь бэлэвсэн болгооч!

10Хүүхдүүдийг нь хэсүүлэн тэнүүчлүүлж, гуйлгачлуулаач!

Сүйрсэн гэрүүдээс нь

тэднийг холдуулан гаргаач!

11Өөрт нь байгаа бүхнийг зээлдүүлэгч хүнд олзлуулж,

Хүч хөдөлмөрийг нь хөндлөнгийнхөнд тонуулаач!

12Түүнд өршөөл хүртээх хэнийг ч,

Өнчин хүүхдүүдийг нь ч өрөвдөх хэнийг ч үгүй болгооч!

13Хойчийг нь таслаач.

Ирэх үед нэрсийг нь арчуулаач!

14Эцэг өвгөдийнх нь хилэнцийг

ЭЗЭНий өмнө сануулж,

Эхийнх нь нүгэл арчигдахыг

Бүү зөвшөөрөөч!

15Тэдний тухай дурсамжийг

дэлхийгээс арилгуулахаар

ЭЗЭНий өмнө тэднийг байнга байлгаач!

16Учир нь тэрээр хайр энэрлийг үйлдэхээ эс санав.

Харин зүдрэгчийг болон гачигдагчийг,

Мөн зүрхэндээ шаналсан хүнийг үхтэл хавчив.

17Бас хараах дуртай байсан бөгөөд тэр нь буцаж бууг.

Ерөөлд баярлаагүй бөгөөд

Тэр нь ч түүнээс хол байг.

18Хараалыг тэр өөртөө

Хувцас шиг өмсөж байсан.

Дотор нь тэр ус шиг,

Ясанд нь тэр тос шиг шингэг.

19Тэр нь өмсдөг хувцас нь мэт,

Үргэлж бүсэлдэг бүс нь мэт болох болтугай.

20Энэ нь намайг буруутгагчдад хийгээд

Миний сэтгэлийн эсрэг муучлан яригчдад

ЭЗЭНээс өгөх шан болог.

21Харин БУРХАН Эзэн,

Нэрийнхээ төлөө надад Та үйлдээч,

Хайр энэрэл тань сайн учраас

намайг авраач.

22Учир нь би зүдрэгч ба гачигдагч бөгөөд

Зүрх минь миний дотор шархадсан байна.

23Би уртсаж буй сүүдэр мэт алга болж,

Царцаа мэт хийсэн туугдаж байна.

24Мацгаас болж өвдөг минь сулран

Мах бие минь ч өөх тосоор дутагдлаа.

25Би бас тэдэнд шившиг болсонд

Тэд намайг хараад,

толгойгоо сэгсэрч байна.

26Бурхан ЭЗЭН минь, надад туслаач.

Хайр энэрлийнхээ ёсоор авраач, намайг.

27Энэ Таны мутар гэдгийг

Тэдэнд мэдүүлээч.

ЭЗЭН Та үүнийг үйлдсэн билээ.

28Тэд харааг, харин Та ерөөгөөч!

Босохдоо тэднийг ичгүүрт оруулж,

Боолыгоо харин баярлуулаач!

29Өөрийг минь буруутгагчдыг

ичгүүрээр хувцаслаж,

Өөрсдийнх нь шившгээр тэднийг

нөмрөг мэт ороогооч!

30ЭЗЭНд би үлэмж талархлыг өргөнө.

Олны дунд би Түүнийг магтана.

31Учир нь тэдний сэтгэлийг

Буруушаагчаас аврахын тулд

Тэрээр гачигдагчийн баруун гар талд зогсдог.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help