1Энэхүү Мелхизедек гэгч нь Салемын хаан, Хамгийн Дээд Бурханы тахилч бөгөөд хаадыг хядаад буцаж яваа Абрахамтай уулзаж, түүнийг ерөөсөн юм. гарч ирэх өөр тахилч цаашид хэрэгтэй болов?
12Тахилчийн үүрэг өөрчлөгдөхөд хууль ч өөрчлөгдөх зайлшгүй байдал бий болдог.
13Тиймээс түүний тухай эдгээр зүйлс яригдаж буй тэр хүн өөр овогт харьяалагдсан бөгөөд тэр овгоос хэн ч тахилын ширээнд үйлчлээгүй юм.
14Учир нь бидний Эзэн бол Иудагаас гаралтай нь тодорхой бөгөөд тэр овогт хамаатай тахилч нарын талаар Мосе юу ч хэлсэнгүй.
15Мелхизедектэй адил өөр тахилч гарч ирсэн бол энэ нь улам ч тодорхой юм.
16Тэрээр махбодод хамаатай тушаалын хуулиар бус, харин мөхөшгүй амийн хүчээр гарч ирсэн юм.
17Тиймээс
“Мелхизедекийн хэргэмийн дагуу
Чи мөнхийн тахилч юм”
гэж гэрчилсэн байна.Дуу 110:4
18Энэ нь нэг талаар урьдын тушаалыг дорой ба ашиггүйгээс нь болж хүчингүй болгож буй бөгөөд
19(учир нь хууль юуг ч төгс болгосонгүй) нөгөө талаар илүү сайн найдвар өгөгдөж, үүгээр бид Бурханд ойртдог.
20Андгайгүй биш тул,
21(үнэндээ тэд андгайгүйгээр тахилч нар болсон ажээ. Харин Тэр Өөрт нь
“Эзэн андгайлсан бөгөөд
Санаагаа өөрчлөхгүй.
Чи бол мөнхийн тахилч”
гэж айлдсан Нэгэний тангаргаар болсон юм)Дуу 110:4
22тийнхүү Есүс илүү сайн гэрээний батлан даагч болов.
23Нэг талаас, урьдын тахилч нар үй олноороо байсан ч тэднийг ажилаа үргэлжлүүлэхэд нь үхэл саад болж байв.
24Гэтэл нөгөө талаас Тэр мөнхөд байдаг тул үл өөрчлөгдөх тахилчийн үүрэгтэй.
25Тиймээс Тэр Өөрөөр нь дамжуулан Бурханд ойртогсдыг бүрмөсөн аварч чадна. Тэр тэдний төлөө зуучлан залбирахын тулд үргэлж амьд байдаг.
26Учир нь бидэнд ариун, гэмгүй, бузартаагүй агаад нүгэлтнүүдээс тусгаарлагдсан, тэнгэрээс өндөрт өргөмжлөгдсөн тийм Тэргүүн тахилч байх нь зохилтой байв.
27Тэр тэдгээр тэргүүн тахилч нарын адил эхлээд өөрийн нүглийн төлөө, дараа нь хүмүүсийн нүглийн төлөө өдөр бүр тахил өргөх шаардлагагүй. Яагаад гэвэл Тэрээр Өөрийгөө бүгдийн төлөө тахил болгохдоо үүнийгээ нэгмөсөн хийжээ.Лев 9:7
28Хууль нь мөхөс хүмүүсийг тэргүүн тахилчаар томилдог бол хуулийн дараа ирсэн тангаргийн үг нь харин мөнхөд төгс болсон Хүүг томилдог билээ.
Who We AreWhat We EelieveWhat We Do
2025 by iamachristian.org,Inc All rights reserved.