1Тэгэхэд Дариус хаан зарлиг гаргаж, Вавилон дахь эрдэнэс хадгалах номын өргөөнөө нягтлал хийлгэв.
2Медиа аймгийн төв, Екбатанад нэгэн хуйлмал бичиг олдсон бөгөөд дотор нь дараах зүйлийг бичсэн байв. “Тэмдэглэл:
3Кореш хааны анхдугаар онд Кореш хаан зарлиг гаргахдаа «Иерусалим дахь Бурханы өргөөний тухайд, тахил тахидаг газар болгож өргөөг дахин босгогтун, түүний суурийг сэргээгтүн! Түүний өндөр жаран тохой, өргөн жаран тохой байх бөгөөд
4дөрвөлжин чулуугаар гурван давхар, дүнзээр нэг давхар өрж баригтун! Зардлыг нь хааны өргөөнөөс төлөгтүн!
5Мөн Иерусалим дахь сүмээс авч, Вавилон уруу Небухаднезарын аваачсан Бурханы сүмийн алтан, мөнгөн сав суулгануудыг Иерусалим дахь сүмд, байсан газарт нь буцааж, Бурханы өргөөнд тавь» гэжээ.
6Тиймээс одоо Евфрат мөрний тэртээх захирагч Таттенаи, Шетар-бозенаи болон та нарын хамтрагчид болох Евфрат мөрний тэртээх аймгуудын албан хаагчид тэндээс хол байцгаа!
7Бурханы өргөөний энэ ажлыг иудей захирагч ба иудей ахмадуудад орхи. Тэд Бурханы энэ өргөөг буйран дээр нь барьцгааг.
8Түүнээс гадна, тэд Бурханы энэ өргөөг дахин барихын тулд та нар Иудагийн эдгээр ахмадуудад хэрхэн хандах талаар би зарлиг гаргаж байна. Тэр хүмүүст бүрэн зардлыг нь Евфрат мөрний тэртээх аймгуудын алба гувчуураас бүрдсэн хааны сангаас хойшлуулалгүйгээр төлөх ёстой.
9Тэнгэрийн Бурханд өргөх шатаалт тахилд зориулан залуу бух, хуц ба хурганууд мөн буудай, давс, дарс, тос, алив хэрэгтэй бүхнийг Иерусалим дахь тахилч нарын хүссэнээр тэдэнд өдөр бүр хайш яйш хандлагагүйгээр өгч бай.
10Энэ нь тэд тэнгэрийн Бурханд утлага өргөж, хаан хийгээд түүний хөвгүүдийн амийн төлөө залбирахын тулд юм.
11Хэн нэгэн хүн энэ зарлигийг зөрчвөөс үүнийх нь төлөө түүний байшингаас гуалинг сугалан авч, тэр хүнийг дээр нь хадаж, байшинг нь балгасан овоо болгогтун гэсэн зарлиг би буулгав.
12Үүнийг өөрчлөх гэж гараа сунгасан эсвэл Иерусалим дахь Бурханы энэ өргөөг устгах гэсэн аливаа хаан эсвэл ард түмнийг Өөрийнхөө нэрийг тэнд тогтоосон Бурхан өөрөө устгах болтугай. Дариус би энэхүү зарлигийг гаргав. Энэхүү зарлигийг хичээж ёсчлон гүйцэтгэсүгэй!”
ЭЗЭНий өргөөг барьж дуусав13Тийнхүү Евфрат мөрний тэртээх захирагч Таттенаи, Шетар-бозенаи болон тэдний хамтрагчид Дариус хааны илгээсэнчлэн хичээж ёсчлон гүйцэтгэв.
14Эш үзүүлэгч Хаггаи ба Иддогийн хүү Зехариагийн эш үзүүлснээр иудейчүүдийн ахмадууд барих үйлдээ амжилттай байлаа. Тэгээд тэд Израилийн Бурханы лүндэн ба Кореш, Дариус болон Персийн хаан Артаксерксийн зарлигийн дагуу барьж дуусгав. зүрхийг тэдний зүг эргүүлсэн тул тэд Исгээгүй талхны баярыг долоо хоног баяр хөөртэйгөөр тэмдэглэв.
Who We AreWhat We EelieveWhat We Do
2025 by iamachristian.org,Inc All rights reserved.