Ром 9 - Ариун Библи 2013(AB2013)

Израилийг Бурхан сонгосон

1Би худал яриагүй, Христ дор үнэнийг хэлж байна. Миний мөс чанар

2Ариун Сүнсээр надад гэрчилж байгаачлан зүрхэнд минь маш их уйтгар гуниг, байнгын зовуур байна.

3Мах биеэрээ миний хамаатан болох ахан дүүсийнхээ төлөө би Христээс салгагдаж, өөрөө хараал болох минь гэж хүсэж байлаа.

4Тэд бол израильчууд бөгөөд үрчлэл, алдар, гэрээнүүд, хуульчлал, мөргөл ба амлалтууд нь тэднийх юм. Амен.

6Гэвч энэ нь Бурханы үг хүчингүй болсон хэрэг биш юм. Учир нь Израилиас байгаа нь бүгд израиль биш.

7Тэд Абрахамын үр ч гэлээ бүгд түүний хүүхдүүд гэсэн үг биш харин «Исаакаас гарсан нь л чиний үр удам гэж нэрлэгдэх болно» гэжээ. Бурханы хүүхдүүд биш харин амлалтын хүүхдүүд нь үр гэж тооцогдсон.

9Учир нь «Би өдий үед эргэж ирнэ. Сара хүүтэй болно» гэжээ. Энэ бол амлалтын үг юм.

14Тэгвэл бид юу хэлэх вэ? Шударга бус юм Бурханд байдаг уу? Огт үгүй!

15Учир нь Тэр Мосед «Би өршөөх хүнээ өршөөнө. Би өрөвдөх хүнээ өрөвдөнө» гэж айлдсан юм.

«Минийх биш ард түмнийг Би

“Миний ард түмэн”,

Хайрлагдаж байгаагүйг нь

“Хайрт” гэж дуудна.

26“Та нар Миний ард түмэн биш” гэж

тэдэнд айлдсан тэр газарт

Тэд амьд Бурханы хөвгүүд гэж

дуудагдах болно»

гэсэн юм.

27Исаиа Израилийн талаар хашхиран «Израилийн хөвгүүдийн тоо далайн элс мэт байсан ч үлдэгсэд нь аврагдана.Израилийн итгэлгүйдэл

30Тэгвэл бид юу хэлэх вэ? Зөвт байдлыг мөшгөөгүй харийнхан зөвт байдалд, тухайлбал итгэлээр ирдэг зөвт байдалд хүрсэн.

31Харин зөвт байдлын хуулийг мөшгөсөн, Израиль нь тэр хуульд хүрсэнгүй.

32Яагаад? Учир нь тэд түүнийг итгэлээр мөшгөсөнгүй, харин тэд үйлсээр ирдэг юм шиг мөшгөж, бүдрүүлгийн чулуунд бүдэрцгээжээ.

33Энэ нь

«Харагтун, Би Сионд

бүдрүүлгийн чулуу, тээглэх хад тавина.

Түүнд итгэгч нь

ичгүүрт орохгүй» гэж

бичигдсэнчлэн байна.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help