1Хүүг нь амь оруулсан тэр нэгэн эмэгтэйд Елиша хандан
—Босож, гэр бүлийнхэнтэйгээ явж, түр оршин сууж болох газарт түр оршин суу. Учир нь ЭЗЭН өлсгөлөнг дуудсан бөгөөд тэр нь уг нутагт долоон жилийн турш байхаар ирнэ гэв.
20Түүний өдрүүдэд Едом нь Иудагийн гар дороос босож, өөрсдөдөө хаан өргөмжилжээ. Яг тэр үед Либна эсэргүүцэн босжээ.
23Иорамын бусад үйл хэрэг болон түүний үйлдсэн бүхэн нь Иудагийн хаадын шастир номд бичигдсэн бус уу?
24Иорам эцэг өвгөдийнхөө хамт нойрссон бөгөөд эцэг өвгөдийнхөө хамт Давидын хотод тавигдав. Түүний хүү Ахазиа оронд нь хаан болжээ.
Иудаг Ахазиа хаанчлав(2Шс 22:1–6)25Израилийн хаан Ахабын хүү Иорамын арван хоёрдугаар онд Иудагийн хаан Иехорамын хүү Ахазиа хаанчилж эхлэв.
26Ахазиа хаан болохдоо хорин хоёр настай байсан бөгөөд Иерусалимд нэг жил хаанчлав. Түүний эхийг Израилийн хаан Омрийн ач охин Аталиа гэдэг байв.
27Ахазиа Ахабын гэрийн хүргэн байсан тул Ахабын гэрийнхний замаар замнан Ахабын гэрийн адил, ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлджээ.
28Дараа нь тэрээр Ахабын хүү Иорамтай хамт Рамот-гилеадад Арамын хаан Хазаелын эсрэг тулалдахаар явсан бөгөөд тэнд арамчууд Иорамыг шархдуулав.
29Тэгээд Иорам хаан Арамын хаан Хазаелтай Рамад тулалдаж байх үед нь арамчуудын учруулсан шархыг эдгээхээр Иезреел уруу буцжээ. Ахабын хүү Иорам шархтай байсан тул Иудагийн хаан Иехорамын хүү Ахазиа түүнтэй уулзахаар Иезреел уруу явжээ.
Who We AreWhat We EelieveWhat We Do
2025 by iamachristian.org,Inc All rights reserved.
