1Иосиа хаан болохдоо найман настай байсан бөгөөд Иерусалимд гучин нэгэн жил хаанчлав. гүүш Шафан болон хааны зарц Асаиа нарт хаан тушаан
—
21Явж, миний төлөө болон Израиль ба Иудад үлдсэн хүмүүсийн төлөө олдсон номын үгсийн талаар ЭЗЭНээс асуугтун. Энэ номд бичигдсэн бүхний дагуу үйлдэхээр ЭЗЭНий үгийг бидний эцэг өвгөд сахиагүй учраас бидний дээр асгарсан ЭЗЭНий уур хилэн үлэмж ажээ гэв.
Эш үзүүлэгч Хулдагийн зөвлөгөө22Тэгээд Хилкиа болон хааны илгээсэн хүмүүс Шаллумын эхнэр эш үзүүлэгч эмэгтэй Хулда уруу явав. Шаллум нь Хасрагийн ач, Токхатын хүү бөгөөд хувцасны агуулахын сахиул юм. Хулда, Иерусалимын хоёрдугаар дүүрэгт амьдардаг байв. Тэд мөнөөх зүйлийн талаар түүнтэй ярилцжээ.
23Тэрээр тэдэнд
—Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. “Та нарыг Над уруу илгээсэн хүнд хэлэгтүн.
24ЭЗЭН айлдахдаа «Үзэгтүн, Би энэ газарт болон эндхийн оршин суугчид дээр гай гамшгийг буулгана. Тэр нь Иудагийн хааны өмнө тэдний уншсан тэрхүү номд бичигдсэн бүх хараал юм.
25Учир нь тэд Намайг хаяж, өөр бурхдад өргөл өргөж, гарынхаа бүх ажлаар Намайг хилэгнүүлсэн билээ. Тиймээс Миний уур хилэн энэ газар дээр цутгах бөгөөд үл унтарна» гэж байна” гэв.
26Харин ЭЗЭНээс асуулгахаар та нарыг илгээсэн Иудагийн хаанд та нар үүнийг хэлэгтүн. “Израилийн Бурхан ЭЗЭН ийн айлдаж байна. «Чиний сонссон үгсийн тухайд
27зүрх чинь зөөлөрч, энэ газар болон эндхийн оршин суугчдын эсрэг хэлсэн Түүний үгсийг сонсоод, Бурханы өмнө чи өөрийгөө даруу болгосон бөгөөд Миний өмнө чи өөрийгөө даруу болгож, хувцсаа уран Миний өмнө уйлсан учир Би чамайг үнэхээр сонслоо» гэж ЭЗЭН тунхаглаж байна.
28«Үзэгтүн, Би чамайг чиний эцэг өвгөд уруу аваачин, чи булшиндаа амар тайвнаар очих болно. Энэ газар ба эндхийн оршин суугчид дээр Миний авчрах бүх гай гамшгийг чиний нүд үзэхгүй» гэсэн” гэв. Тэд хариу үгийг хаанд авчрав.
Гэрээг шинэчлэв(2Ха 23:1–20)29Хаан дараа нь хүн илгээж, Иуда болон Иерусалимын бүх ахмадыг цуглуулав.
30Хаан ба Иудагийн бүх эрс, Иерусалимын оршин суугчид, тахилч нар, левичүүд болон их багагүй бүх ард түмэн ЭЗЭНий өргөө уруу явав. ЭЗЭНий өргөөнөөс олдсон гэрээний номын бүх үгийг тэдний сонорт хаан уншив.
31Тэгээд хаан өөрийн байрандаа зогсоод, тэрээр ЭЗЭНийг дагаж бүх зүрх, бүх сэтгэлээрээ Түүний тушаал, гэрчлэл, зарлигуудыг сахиж, энэ номд бичигдсэн гэрээний үгсийг гүйцэлдүүлнэ гэж ЭЗЭНий өмнө гэрээ байгуулав.
32Тэгээд тэрээр Иерусалимд ба Бениаминд байсан бүгдийг өөртэйгөө хамт энэ гэрээнд нэгдүүлэв. Ингэж Иерусалимын оршин суугчид, Бурханы гэрээний дагуу эцэг өвгөдийнхөө Бурханд ийн үйлджээ.
33Иосиа, Израилийн хөвгүүдэд харьяалагдах бүх газар нутгаас бүх бузрыг зайлуулаад, Израильд буй бүх хүнийг өөрсдийн Бурхан ЭЗЭНд үйлчлүүлсэнд тэд түүний амьдралынх нь туршид эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНийг дагахаас эргээгүй юм.
Who We AreWhat We EelieveWhat We Do
2025 by iamachristian.org,Inc All rights reserved.