1Тимот 2 - Ариун Библи 2013(AB2013)

Залбирлын тухай зааврууд

1Тиймээс бүх хүний төлөө гуйлт, залбирал, зуучлан залбирал хийгээд талархал өргө гэж юуны өмнө чамайг ятгая.

2Хаад болон эрх мэдэлтэй бүхний төлөө залбир. Тэгвэл бид итгэл сүсэгтэй бас хүндлэлтэй, тогтуун, төвшин амьдрах болно.

3Энэ нь бидний Аврагч Бурханы мэлмийд сайн бөгөөд нийцтэй.

4Тэрээр бүх хүн аврагдаж, үнэний мэдлэгт ирээсэй гэж хүсдэг.

5Учир нь ганц Бурхан байна. Мөн Бурхан ба хүмүүсийн хоорондох ганц зууч хүмүүн болох Христ Есүс байна.

6Тэр Өөрийгөө бүгдийн төлөө золиос болгон өгсөн нь зохистой цагтаа гэрчлэл болов.

7Үүний төлөө би тунхаглагч ба элч, (Би үнэнийг хэлж байна. Худал яриагүй) итгэл хийгээд үнэн дор харийнхны багшаар томилогдсон билээ. итгэл, хайр, ариусал дор даруухан байваас тэрээр хүүхэд төрүүлэхээр аврагдана.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help