1Хэрэв чи өөрийн Бурхан ЭЗЭНд дуулгавартай байж, миний өнөөдөр чамд тушааж буй Түүний бүх тушаалыг хичээнгүйлэн дагаж мөрдвөөс ЭЗЭН Бурхан чинь чамайг газар дэлхий дээрх бүх улс үндэстний дээгүүр өндөрт тавина. чамайг устгах хүртэлээ хүзүүнд чинь төмөр дөнгө углана.
49ЭЗЭН алсаас, газар дэлхийн хязгаараас хэл нь чамд үл ойлгогдох нэг үндэстнийг бүргэдийн шүүрэлт мэт чам уруу авчирна.
50Тэр үндэстэн нь ширүүн догшин царайтай, настныг үл хүндэлж, хүүхдийг эс өрөвдөнө.
51Тэд чамайг устгах хүртэлээ малын чинь төл, газрын чинь ургацыг иднэ. Тэд бас чамайг мөхтөл тариа будаа, дарс, тос, үхэр, хонины төлийг чамд үлдээхгүй.
52Тэд чиний найдвар болсон өндөр, бат бэх хана хэрмүүдийг нуран унах хүртэл чамайг газар нутаг дээрх бүх хотод чинь бүсэлнэ. Тэд ЭЗЭН Бурханаас чинь чамд өгсөн газрын бүх хотод чамайг бүслэх болно.
53Дайснууд чинь чамайг шахамдуулах бүслэлт шахалт дор чи, ЭЗЭН Бурханаас чамд хайрласан, хэвлийн чинь үр, хөвгүүд охидынхоо махыг идэх болно.
54Та нар дунд маш эмзэг зөөлөн сэтгэлтэй эр байсан ч нүд нь ах дүү, цээжнийхээ эхнэр, амьд үлдсэн хүүхдүүдрүүгээ муу санаалан харж,
55хүүхдийнхээ махнаас хэнд ч өгөхгүй идэх болно. Дайснууд чинь чамайг босгон дотор чинь шахамдуулах бүслэлт шахалт дор юу ч үлдээгээгүй учраас ингэх юм.
56Мөн та нар дунд эмзэг зөөлөн сэтгэлтэй бүсгүй, газар шороон дээр хөлөө ч тавьж үзээгүй тийм эмзэг зөөлөн сэтгэлтэй бүсгүй байлаа ч цээжнийхээ нөхөр, хүү охиныгоо муу санаалан харж,
57хөлийнхөө хоорондоос унжих эхсийг төрсөн үртэйгээ хамт нууцаар иднэ. Дайснууд чинь чамайг босгон дотор чинь шахамдуулах бүслэлт шахалт дор өөр юу ч үгүй учраас ингэх юм.
58Хэрэв чи энэ номд бичигдсэн хуулийн бүх үгийг чиний Бурхан ЭЗЭН хэмээх энэ эрхэм, сүрдмээр нэрээс айж эмээхийн тулд хичээнгүйлэн дагахгүй бол
59ЭЗЭН чиний гай гамшиг, чиний үрсийн гай гамшгийг аймшигтай болгож, тэр нь улам бүр хүндрэн удаан үргэлжлэх гай гамшиг, муухай ужиг өвчин болно.
60ЭЗЭН, чиний айж байсан Египетийн бүх өвчнийг чам дээр буцаан авчирч, тэдгээр нь чамайг нэрвэнэ.
61ЭЗЭН бас энэхүү хуулийн номд бичигдээгүй өвчин бүхнийг, тахал бүрийг чамайг усттал чинь чам дээр авчирна.
62Та нар тэнгэрийн одод шиг тоо томшгүй олон байсан ч ЭЗЭН Бурханыхаа үгийг дагаагүй учраас хэдүүлхнээ болж үлдэнэ.
63ЭЗЭН та нарыг сайн сайхан болгож, олшруулахдаа баярласан шигээ та нарыг устган сөнөөхдөө ч баярлах болно. Та нар эзэмшихээр очиж буй тэр газраасаа хагацна.
64ЭЗЭН чамайг газар дэлхийн нэг өнцгөөс нөгөө өнцөг хүртэл бүх ард түмэн дунд тараах болно. Тэнд чи өөрөө ч мэдэхгүй, эцэг өвгөд чинь ч мэдэхгүй мод, чулуун бурхдад зарагдах болно.
65Чи тэдгээр үндэстний дотор амар амгаланг олж чадахгүй, хөлөө амраах газар ч олж чадахгүй. Харин тэнд ЭЗЭН зүрхийг чинь чичрүүлж, зовхийг чинь буулгаж, сэтгэлийг чинь самууруулна.
66Амь амьдрал чинь дээсэн дөрөөн дээр тогтож, өдөр шөнөгүй айж эмээн амьдралдаа ямар ч итгэлгүй байх болно.
67Зүрх чинь айдас цочрол, нүд чинь үзсэн харснаасаа болоод чи өглөө нь “Орой байсан ч болоосой” гэж хэлэн, орой нь “Өглөө байсан ч болоосой” гэх болно.
68Миний чамд “Чи үүнийг дахин хэзээ ч үзэхгүй” гэж өмнө нь хэлсэн тэр замаар ЭЗЭН чамайг хөлөг онгоцоор Египетэд буцааж аваачна. Тэнд та нар өөрсдийгөө дайснууддаа боол шивэгчин болгож худалдах гэсэн ч хэн ч та нарыг авахгүй гэв.
Who We AreWhat We EelieveWhat We Do
2025 by iamachristian.org,Inc All rights reserved.