1Ингээд Иошуа Шехемд Израилийн бүх овгийг цуглуулан, Израилийн ахмадууд, тэргүүнүүд, шүүгчид ба түшмэдийг нь дуудсан бөгөөд тэд Бурханы өмнө ирж зогсов.
2Иошуа бүх ард түмэнд хэлсэн нь
—Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. “Эрт дээр үед та нарын өвөг дээдэс, тухайлбал: Абрахам Нахор нарын эцэг Тера, Евфрат мөрний цаана амьдарч, өөр бурхдад мөргөн үйлчилж байв. гэрээ байгуулан, Шехемд тэдэнд зориулсан зарлиг тогтоолыг гаргав.
26Иошуа эдгээр үгийг Бурханы хуулийн номд бичээд, том чулуу аван түүнийг ЭЗЭНий ариун газрын дэргэд байх царс модон доор байрлуулав.
27Иошуа бүх ард олонд
—Харагтун, энэ чулуу бидэнд гэрч болог. Учир нь та бидэнд айлдсан ЭЗЭНий бүх үгийг энэ чулуу сонссон. Та нар өөрсдийн Бурханаас урвах аваас энэ нь та нарыг буруутгах гэрч болог гэв.
28Ингээд Иошуа ард олныг тус тусын өвд нь буцаав.
Иошуа Елеазар нар өөд болов29Энэ бүгдийн дараа ЭЗЭНий зарц, Нуны хүү Иошуа нэг зуун арван насандаа өөд болов.
30Тэд Түүнийг Гааш уулын хойд талд орших Ефраимын уулархаг нутагт байдаг өөрийнх нь өвийн нутаг Тимнат-серад хөдөөлүүлэв.Иош 19:49–50
31Иошуагийн амьдралын бүх өдрүүдэд Израиль ЭЗЭНд үйлчилсэн ба Иошуагаас хойш амьд байж, Израильд ЭЗЭНий хийсэн бүх хэргийг мэдэж байсан ахмадуудын бүх өдрүүдэд ч тэд ЭЗЭНд бас үйлчилсэн юм.
32Египетээс Израилийн хөвгүүдийн авчирсан Иосефын ясыг тэд Шехемийн эцэг Хаморын хөвгүүдээс зуун мөнгөн зоосоор Иаковын худалдаж авсан хэсэг газар буюу Шехемд оршуулж, тэр газар Иосефын хөвгүүдийн өв болов.Эх 33:19, 50:24–25; Гэт 13:19; Иох 4:5; Үйл 7:16
33Мөн Аароны хүү Елеазар нас барсанд тэд Ефраим дахь уулархаг нутагт хүү Финехаст нь хуваарилагдсан Гибеагийн толгодод түүнийг хөдөөлүүлэв.
Who We AreWhat We EelieveWhat We Do
2025 by iamachristian.org,Inc All rights reserved.
