Дуулал 45 - Ариун Библи 2013(AB2013)

Хааны хуримын магтаалУдирдаачид. Шошаннимаар. Корагийн хөвгүүдийн маскил. Хайрын дуу.

1Зүрх минь сайн үгээр бялхму

Шүлгээ би Хаанд зориулму.

Хэл минь чадварлаг бичээчийн бийр амуй.

2Та хүний хөвгүүдээс гойд сайхан

Таны уруулаас нигүүлсэл дусална.

Тиймээс Таныг Бурхан мөнхөд ерөөсөн.

3Хүчит Нэгэн, цог жавхлан болоод сүр хүчтэйгээ

Ташаандаа илдээ зүү.

4Үнэн, дөлгөөн хийгээд зөвийн хэргээр

Сүр хүч дотроо ялгууснаар мордооч.

Баруун гар тань сүрдэм үйлсийг Танд заана.

5Таны сумнууд Хааны дайснуудын зүрхэнд хурц.

Ард түмнүүд Таны өмнө унана.

6Бурхан, Таны сэнтий мөнхийн мөнх.

Таны хаанчлалын очирт таяг нь

Шударга ёсны очирт таяг мөн.

7Та зөвт байдлыг хайрлаж,

Буруу явдлыг үзэн яддаг.

Тиймээс Бурхан, Таны Бурхан,

Нөхдийн тань дээгүүр

Таныг баяр баяслын тосоор тослов.

8Таны бүх хувцас мирр,

Зуун наст ба могойн зүрхэн зандан мэт.

Зааны ясан ордны

Утсан хөгжмийн зэмсгүүд

Таныг баясгана.

9Хаадын охид Таны

Хатагтай нарын дунд бий.

Баруун гар талд тань

Офирын алт зүүсэн хатан зогсоно.

10Сонс, охин оо, хараад чихээ тавь.

Ард түмнээ хийгээд эцгийнхээ гэрийг март.

11Тэгвэл Хаан гоо үзэсгэлэнг чинь хүсэмжилнэ.

Тэр чиний Эзэн учир Түүнд мөргө.

12Тир охин бэлэгтэй ирнэ

Тааллыг чинь ард түмний баячууд гуйна

13Хааны охин бүх цог жавхлан дотроо бөгөөд

Хувцас нь алтан хатгамалтай.

14Алаг эрээн хувцастай түүнийг

Хаанд хүргэж ирнэ.

Араас нь бараа бологч охидыг нь

Танд аваачна.

15Тэд баяр болоод баясгалантайгаар хүргэгдэн

Хааны ордонд орно.

16Эцэг өвгөдийн тань байранд

Таны хөвгүүд байх бөгөөд

Та тэднийг бүх дэлхийд ноёд болгоно.

17Би нэрийг тань үеийн үед сануулна

Тиймээс ард түмэн өнө мөнхөд

Таныг магтана.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help