Иов 36 - Ариун Библи 2013(AB2013)

Бурханы сайхан сэтгэлийг магтав

1Тэгээд Елиху үргэлжлүүлэн

2—Намайг жаахан хүлээгээч,

Бурханы төлөөх үгс надад их буйг харуулъя.

3Би мэдлэгээ алс холоос авчирч,

Бүтээгчээ зөвт гэдгийг нь харуулна.

4Үнэхээр миний үгс худал биш юм.

Мэдлэгээр төгс нэгэн өмнө чинь байна шүү дээ.

5Харагтун, Бурхан хүчирхэг бас ухаалаг хүчтэй гээд хэнийг ч жигшдэггүй.

6Тэрээр гэм буруутнуудыг амьд үлдээдэггүй

харин зовж зүдрэгсдэд шударга шийдвэрийг өгдөг.

7Тэрээр зөвт нэгнээс мэлмийгээ салгадаггүй.

Харин тэднийг сэнтий дэх хаадтай

үүрд залдаг бөгөөд тэд өргөмжлөгддөг билээ.

8Тэд гинжинд нухлуулж,

зовлонгийн урхинд баригдах үед

9Ихэрхүү загнасан үйлсийг нь, гэмт үйлдлийг нь

Тэрээр тэдэнд мэдүүлж өгдөг.

10Тэр чихийг нь сургамжид нээж,

тэднийг цөв муугаас эргэхийг тушаадаг.

11Хэрэв тэд сонсоод үйлчилбэл

тэд өдөр хоногуудаа амжилт цэцэглэлд,

он жилүүдээ дэвшил дунд өнгөрөөх болно.

12Харин сонсохгүй аваас

тэд илдэнд мөхөж, мэдлэггүйгээр үхэх болно.

13Сүсэг бишрэлгүйчүүд Түүний эсрэг уур уцаар хураадаг.

Тэрээр тэднийг хүлэх үед

Тэд тусламж эрэн хашхирдаггүй.

14Сэтгэл нь залуугаараа тэд үхэж,

амьдрал нь шүтээний янхан эрчүүдийн дунд шившигтэйгээр төгсдөг.

15Харин зовж зүдрэгсдийг

Зовлон зүдүүрээр нь Тэр аварч,

дарлагдлаар чихийг нь нээдэг.

16Тэр чамайг ч гэсэн нэгэнтээ зовлон шаналлын амнаас гачаалгүй өргөн уудам газарт гаргаж

Ширээн дээр чинь тос нүнжигтэйг тавиагүй гэж үү.

17Гэтэл өдгөө буруутны хэрэг чамаар дүүрч

Шийтгэл болон шударга шүүлт чамайг барьж авахаар айсуй.

18Уур хилэн чинь жигшүүр уруу чамайг уруу татах вий.

Тэгвэл агуу төлөөс ч чамайг эргүүлж чадахгүй.

19Чиний баялгууд эсвэл бүх хүч чадал

Чамайг зовлон шаналлаас хамгаалж чадах уу?

20Байгаа газраа хүмүүс таслагддаг шөнийг бүү хүсэмжил.

21Болгоомжтой бай, ёс бус уруу бүү эргэ.

Учир нь чи үүнийг зовлон зүдүүрээс илүүгээр эрхэмлэсэн билээ.

22Харагтун, Бурхан хүч дотроо өргөмжлөгджээ.

Харин Түүн шиг багш хэн бэ?

23Хэн Түүнд замыг нь тогтоон өгч,

Хэн Түүнд “Та буруу үйлдэж байна?” гэж хэлж чадах юм бэ?

Бурханы гайхамшгийг Елиху тунхаглав

24Түүний ажлыг чи өргөх учиртайгаа сана.

Тэрний тухай хүмүүс дуулсан билээ.

25Бүх хүн үүнийг харсан бөгөөд

Бүгд үүнийг алсаас үздэг.

26Харагтун, Бурхан өргөмжлөгдсөн бөгөөд бид мэддэггүй.

Түүний он жилүүдийн тоог ухварлашгүй.

27Учир нь Тэрээр усны дуслуудыг дээш дэгдээдэг бөгөөд

Манан будангаас бороог бий болгодог.

28Үүнийг үүлс доош асган

Үлэмж арвинаар хүмүүн дээр цавддаг.

29Үүлсийн тархахыг хийгээд Түүний асрын нижигнэх дууг

Үнэндээ хэн ойлгож чадах вэ?

30Үзэгтүн, Тэр эргэн тойрондоо аянгаа цацрааж,

Тэнгисийн ёроолыг ч бүрхдэг.

31Тэрээр эдгээрээрээ хүмүүсийг шүүдэг.

Тэрээр хоол хүнсийг ч элбэг хангалуунаар өгдөг.

32Тэрээр мутраараа аянгыг атгаад

Хаана ниргэхийг түүнд тушаадаг.

33Түрхрээн нь Түүнийг тунхаглах агаад

Мал сүрэг ч юу болж буйг мэдэрдэг билээ.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help