1Тэр цагт Ефраимын эрчүүд Гидеонд
—Та бидэнд яагаад ийн хандаж, мидианчуудын эсрэг тулалдахаар хөдлөхдөө биднийг дуудсангүй вэ? гээд түүнийг хатуу зэмлэв.
2Харин Гидеон тэдэнд
—Та нартай харьцуулахаар миний үйлдсэн зүйл юу байх вэ? Абиезрийн усан үзмийн ургацнаас Ефраимын жимсний хаягдал нь дээр бус уу?
3Бурхан, та нарын гарт Мидианы ноёд Ореб Зееб нарыг тушаав. Та нартай харьцуулчихаар юуг би хийсэн юм бэ? хэмээн Гидеоныг өчихөд тэдний уур хилэн намдав. Хэрэв та нар тэднийг амьд үлдээсэн бол би та нарыг алахгүй байхсан гэж өгүүлээд,
20өөрийн ууган хөвгүүн Иетерт
—Бос, тэднийг алагтун хэмээн тушаасан боловч залуу хөвгүүн илдээ сугалсангүй. Учир нь тэр нас залуу тул айв.
21Тэгэхэд Зеба Залмунна нар
—Та өөрөө босож биднийг хөнөөгтүн. Хүн хүний зориг ялгаатай гэхэд Гидеон босож, Зеба Залмунна нарыг алаад, тэдний тэмээнүүдийн хүзүүнд байсан хавирган саран чимгийг мултлан авав.
Гидеоны шүтээн22Тэгээд Израилийн эрчүүд Гидеонд
—Та биднийг Мидианы савраас аварсан тул та, таны хөвгүүд төдийгүй таны ач нар биднийг захираг гэв.
23Гэвч Гидеон тэдэнд
—Би та нарыг захирахгүй. Миний хөвгүүн ч та нарыг захирахгүй. ЭЗЭН та нарыг захирна гэв.
24Тэгээд Гидеон тэднээс
—Та нараас нэгэн зүйлийг хүсье. Хүн бүр өөрийн олз омогоосоо ээмэгнүүдийг авч надад өгөгтүн гэв. (Алагдсан хүмүүс нь ишмаел хүмүүс байсан тул алтан ээмэг зүүдэг байв.)
25Тэд
—Бид дуртайяа өгнө гэж өгүүлээд нэгэн дээлийг газар дэлгэж хүн бүр олзны юмнаасаа нэг нэг ээмэг дээр нь хаяв.
26Гидеоны хүсэмжилсэн алтан ээмгийн жин мянга долоон зуун шекел алт болов. Түүнээс гадна хавирган сар хэлбэртэй чимэг болон унждаг чимэг, Мидианы хаадын өмсөж байсан нил ягаан нөмрөг хийгээд тэдний тэмээнүүдийн хүзүүний зүүлт чимэг мэтчилэн байв.
27Гидеон тэдгээрээр нэгэн ефод урлаж, төрөлх хот Офрад тавив. Бүх израильчууд түүнийг шүтэн мөргөж, тэнд завхарцгаав. Тэр нь Гидеон болон түүний гэрийнхэнд занга болжээ.
28Ингээд Израилийн хөвгүүдийн өмнө Мидиан дарагдсан бөгөөд тэд дахин толгойгоо өндийлгөсөнгүй. Энэ нутаг Гидеоны үед дөчин жилийн турш амар тайван байв.
Гидеоны үхэл29Ингээд Иоашийн хөвгүүн Иеруббаал буцаж, өөрийн гэрт амьдрав.
30Гидеон олон эхнэртэй байсан тул тэр далан хүүтэй байлаа.
31Шехемд байсан татвар эм нь түүнд бас нэгэн хөвгүүнийг төрүүлж өгсөнд тэр түүнд Абимелех гэдэг нэр өгөв.
32Иоашийн хөвгүүн Гидеон өндөр насыг наслан өөд болсон бөгөөд эцэг Иоашийнх нь булшинд буюу абиезричуудын Офрад түүнийг оршуулжээ.
33Гидеоныг нас эцэслэсний дараахан Израилийн хөвгүүд нүүр буруулан дахин Баалуудыг шүтэн завхайрч, Баал-беритийг өөрсдийн бурхан болгов.
34Ийнхүү эргэн тойрон дахь дайснуудынх нь савраас өөрсдийг нь чөлөөлөн аварсан өөрсдийн Бурхан ЭЗЭНийг Израилийн хөвгүүд умартав.
35Иеруббаалын (буюу Гидеоны) Израильд үйлдсэн хамаг сайн үйлсийнх нь хариуд түүний гэр бүлийнхэнд энэрэл хайрыг ч тэд үзүүлсэнгүй.
Who We AreWhat We EelieveWhat We Do
2025 by iamachristian.org,Inc All rights reserved.