1Тэр шөнийн туршид хааны нойр хулжиж, тэрээр өдрийн хэрэг явдлын тойм номыг авчрахыг тушаасанд тэдгээрийг хааны өмнө уншив.
2Хаан Ахашверошийн аминд хүрэхийг санаархсан, босгоны сахиул хоёр тайган Бигтан, Тереш нарын талаар Мордехаи хэрхэн мэдээлсэн тухай тэнд бичигдсэн байсныг олов. тавиулж,
9дээл болон морийг хааны хамгийн тэргүүн ноёдын нэгэнд өгч, хаан хүндэтгэлээ үзүүлэхийг таалсан хүнийг хувцаслуулаад, түүнийг морь унуулан хотын талбайгаар хөтлөн явж, “Хаан хүндэтгэлээ үзүүлэхийг таалж буй хүнд ингэж үйлдэнэ” гэж өмнө нь тунхаглаг! гэв.
10Тэгэхэд хаан, Хаманд
—Бушуул, өөрийнхөө хэлснээр дээл болон морийг авч, хааны дааман хаалганы дэргэд сууж буй иудей хүн Мордехаид тийн үйлд! Өөрийн хэлсэн бүхнээс юу ч бүү орхигдуул! гэв.
11Ингээд Хаман дээл болон морийг авч, Мордехаиг хувцаслаад, түүнийг морь унуулан хотын талбайгаар хөтлөн
—Хаан хүндэтгэлээ үзүүлэхийг таалж буй хүнд ингэж үйлдэгдэнэ гэж өмнө нь тунхаглав.
12Тэгээд Мордехаи хааны дааман хаалга уруу буцлаа. Харин Хаман толгойгоо бүтээн гашуудсаар гэр уруугаа яарав.
13Хаман өөрт тохиолдсон бүгдийг эхнэр Зерештээ болон бүх анд нөхөртөө ярив. Тэгэхэд түүний мэргэн зөвлөгчид болон эхнэр Зереш нь
—Чиний доройтол өмнө нь эхэлсэн тэр Мордехаи хэрэв иудейчүүдийн үр удам бол чи түүнийг дийлж чадахгүй, харин ч гарцаагүй түүний өмнө унах болно гэв.
Хаманы унал ба Мордехаин амжилт14Тэднийг түүнтэй ярьж байх үед, хааны тайганууд хүрэлцэн ирж, Хаманыг Естерийн бэлдсэн найранд яаран авч одов.
Who We AreWhat We EelieveWhat We Do
2025 by iamachristian.org,Inc All rights reserved.
