1ЭЗЭН дахин надад
—Израилийн хөвгүүд өөр бурхад уруу эргэж, үзэмтэй боовыг хайрладаг боловч ЭЗЭН тэднийг хайрладгийн адил чи дахин яваад, өрөөлд хайрлагдсан садар эмийг хайрла гэв.
2Иймд тэр эмийг би арван таван шекел мөнгө, нэг омер хагас арвайгаар худалдан авсан.
3Тэгээд би түүнд
—Чи минийх болж надтай олон хоног байх учиртай. Чи бүү завхайр, өөр эртэй бүү хавьт. Би ч бас чамтай үгүй.
4Учир нь Израилийн хөвгүүд олон хоногийн турш хаангүй, ноёнгүй, тахилгүй, ариун баганагүй, ефодгүй, гэрийн шүтээнгүй үлдэх болно.
5Үүний дараа Израилийн хөвгүүд эргэж, Бурхан ЭЗЭНээ болон Давид хаанаа хайх болно. Эцсийн өдрүүдэд тэд ЭЗЭНд, сайн сайханд нь чичирсээр очно.
Who We AreWhat We EelieveWhat We Do
2025 by iamachristian.org,Inc All rights reserved.
