Илчлэл 7 - Ариун Библи 2013(AB2013)

Тамгалуулсан израильчууд

1Үүний дараа би дэлхийн дөрвөн өнцөгт зогсон, газар дээр ч, тэнгис дээр ч, ямар ч модон дээр салхи салхилуулахгүйн тулд дэлхийн дөрвөн салхийг барих дөрвөн тэнгэрэлчийг харав.

4Тамгалуулсан хүмүүсийн тоог би сонсов. Израилийн хөвгүүдийн овог бүрээс тамгалуулсан хүмүүсийн тоо нэг зуун дөчин дөрвөн мянга байв.

5Иудагийн овгоос

арван хоёр мянга

тамгалуулсан бөгөөд

Реубений овгоос

арван хоёр мянга,

Гадын овгоос

арван хоёр мянга,

6Ашерын овгоос

арван хоёр мянга,

Нафталийн овгоос

арван хоёр мянга,

Манассегийн овгоос

арван хоёр мянга,

7Симеоны овгоос

арван хоёр мянга,

Левийн овгоос

арван хоёр мянга,

Иссахарын овгоос

арван хоёр мянга,

8Зебулуны овгоос

арван хоёр мянга,

Иосефын овгоос

арван хоёр мянга,

Бениамины овгоос

арван хоёр мянган хүн

тамгалуулсан байлаа.

Үндэстэн бүрээс цугласан үй олон хүн

9Харагтун, үүний дараа намайг харахад, сэнтийн өмнө болон Хурганы өмнө зогсон, цагаан дээл өмссөн, гартаа далдуу модны найлзуур барьсан, үндэстэн бүрээс, бүх овгоос, бүх ард түмнээс, бүх хэлтнээс ирсэн үй олон хүн байв. Хэн ч тэднийг тоолж чадамгүй ажээ.

10Тэд чанга дуугаар

—Аврал бол сэнтийд залрагч бидний Бурханд ба Хурганд байдаг гээд хашхирч байлаа.

11Сэнтийн эргэн тойронд зогсож байсан бүх тэнгэрэлч, ахлагчид болон дөрвөн амьтан сэнтийн өмнө нүүрээрээ унаад Бурханд мөргөж

12Амен. Магтаал, алдар, мэргэн ухаан, талархал, хүндэтгэл, хүч чадал ба сүр хүч нь бидний Бурханд үеийн үед байх болтугай. Амен гэцгээв.

13Ахлагчдын нэг нь надад хандан

—Цагаан дээлтэй энэ хүмүүс хэн бэ? Тэд хаанаас ирсэн бэ? гэлээ.

14Би түүнд

—Эзэн минь, та мэднэ гэхэд тэр надад

—Эдгээр нь үлэмж их зовлонгоос гарч ирэгсэд бөгөөд тэд дээлээ Хурганы цусаар угааж цагаан болгожээ.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help