2Хаад 13 - Ариун Библи 2013(AB2013)

Израилийн хаан Иехоахаз

1Ахазиагийн хүү Иудагийн хаан Иоашийн хорин гуравдугаар онд Иехүгийн хүү Иехоахаз, Самарид Израилийн хаан болж, арван долоон жил захирчээ.

2Тэрээр ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлдсэн бөгөөд Израилиар нүгэл үйлдүүлсэн Небатын хүү Иеробоамын нүглийг дагав. Тэрээр тэдгээрээс эргэсэнгүй.

3Тиймээс ЭЗЭНий уур хилэн Израилийн эсрэг шатаж, Тэр тэднийг Арамын хаан Хазаелын гарт үргэлж өгч мөн Хазаелын хүү Бен-хададын гарт тушаасаар байв.

4Тэгэхэд Иехоахаз, ЭЗЭНий тааллыг хүсэмжлэн гуйсанд ЭЗЭН түүнийг сонсов. Арамын хаан тэднийг хэрхэн дарангуйлж байгааг болон Израилийн дарлагдлыг Тэр харжээ.

5ЭЗЭН, Израильд чөлөөлөгчийг илгээсэнд тэд арамчуудын гараас мултран гарав. Израилийн хөвгүүд хуучин янзаараа өөр өөрсдийн майхнууддаа амьдарчээ.

6Хэдий тийм боловч тэд Израилиар нүгэл үйлдүүлсэн Иеробоамын гэрийн нүглүүдээс эргэсэнгүй, харин тэдгээрийн дотор явсан юм. Ашера ч Самарид хэвээрээ үлдэв.

7Арамын хаан Иехоахазын цэргийг устган, гишгэлүүрийн тоос мэт болгож орхисон тул тэдэнд ердөө л тавин морьтон, арван тэрэг болон арван мянган явган цэрэг үлджээ.

8Иехоахазын бусад үйл хэрэг, түүний хийсэн бүхэн мөн түүний хүч чадал нь Израилийн Хаадын шастир номд бичигдсэн бус уу?

9Иехоахаз эцэг өвгөдийнхөө хамт нойрсож, тэд түүнийг Самарид нутаглуулав. Түүний хүү Иоаш түүний оронд хаан болов.

Израилийг Иехоаш хаанчлав

10Иудагийн хаан Иоашийн гучин долдугаар онд Иехоахазын хүү Иехоаш Самарид Израилийн хаан болж, арван зургаан жил захирчээ.

11Тэрээр ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлдэв. Израилиар нүгэл үйлдүүлсэн Небатын хүү Иеробоамын бүх нүглээс тэр эргэлгүй, харин тэдгээрийн дотор явжээ.

12Иоашийн бусад үйл хэрэг, түүний хийсэн бүхэн болон Иудагийн хаан Амазиагийн эсрэг тулалдсан түүний хүч чадал зэрэг нь Израилийн Хаадын шастир номд бичигдсэн бус уу?

13Ингээд Иоаш эцэг өвгөдийнхөө хамт нойрсож, Иеробоам түүний сэнтийд заларчээ. Иоаш Израилийн хаадтай хамт Самарид тавигджээ.

Елиша өөд болов

14Елиша үхэлд хүргэх өвчин тусах үед Израилийн хаан Иоаш түүн дээр ирээд, түүний өмнө уйлан

—Эцэг минь, эцэг минь, Израилийн тэрэг ба түүний морьтон минь! гэв. Өнөөх хүн Елишагийн яснуудад хүрмэгц амь орон сэргэж, хөл дээрээ босов.

Израиль хотуудаа эргүүлэн авав

22Иехоахазын бүхий л өдрүүдэд Арамын хаан Хазаел Израилийг дарангуйлав.

23Гэвч ЭЗЭН израильчуудад нигүүлсэнгүй хандаж тэднийг өрөвдөн, Абрахам, Исаак, Иаковтай байгуулсан Өөрийн гэрээнээс болж тэдэн уруу эргэсэн бөгөөд одоо хүртэл тэднийг устгаагүй, Өөрийнхөө оршихуйгаас ч зайлуулаагүй билээ.

24Арамын хаан Хазаел үхэхэд түүний хүү Бен-хадад түүний оронд хаан болов.

25Тэгэхэд Иехоахазын хүү Иехоаш Хазаелын хүү Бен-хададын гараас хотыг дахин авчээ. Эдгээр хотуудыг тэр Иехоашийн эцэг Иехоахазын гараас дайн хийж булаан авсан байсан юм. Иоаш гурван удаа Бен-хададыг дийлж, Израилийн хотуудыг буцаан авав.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help